Реппер Айрон, жүжигчин Сон Юү Жон нар нас баржээ

Хуучирсан мэдээ: 2021.01.26-нд нийтлэгдсэн

Реппер Айрон, жүжигчин Сон Юү Жон нар нас баржээ

Реппер Айрон, жүжигчин Сон Юү Жон нар нас баржээ

Өмнөд Солонгосын реппер Айрон өчигдөр /2021.01.25/ 29 насандаа таалал төгсчээ. Түүнийг Сөүл хотын Чүнгү дүүргийн орон сууцны нэгэн хороолол дотор их хэмжээний цус алдсан байдалтай хамгаалагч олж, ойролцоох эмнэлэгт хүргэсэн ч хожимджээ. Одоогоор реппер залуугийн үхлийн шалтгаан нь тодорхойгүй байна.

Айрон нь “Mnet”-ийн зохион байгуулсан “Show Me The Money 3” хип хоп шоунд хоёрдугаар байр эзлэж, анх олонд танигдаж байсан бол үүнээсээ хойш Хюлин, Жүён, SHINee хамтлагийн Жунёүн, AOA хамтлагийн Жимин, Ким Бум Су нартай хамтран уран бүтээл туурвиж байсан юм.

Айрон саяхан өсвөр насны хүүхдийг бейсболын цохиураар зодсон хэрэгт шалгагдаж байсан бөгөөд өмнө нь марихуан хэрэглэсэн, хуучин найз бүсгүйдээ халдаж, заналхийлсэн зэрэг хэргээр хоёр жилийн тэнсэн харгалзах ял, 80 цагийн олон нийтийн ажил хийх ялаар тус тус шийтгүүлж байжээ.

Түүнээс гадна өчигдөр Өмнөд Солонгосын жүжигчин Сон Юү Жоныг таалал төгссөн тухай Sublime Artist агентлагийн зүгээс мэдээллээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар жүжигчин бүсгүйг өнгөрөгч нэгдүгээр сарын 23-ны өдөр амиа хорлосон байдалтай байхад олсон гэнэ. 1994 онд төрсөн Сон Юү Жоны хувьд MBC телевизийн “Golden Rainbow”, “Tell Me Your Wish”, “School 2017”, “To My Name” зэрэг кино уран бүтээлүүдэд дүр бүтээж байжээ. Мөн тэрээр iKON хамтлагийн “Goodbye Road” клипенд тоглож,  олон арван гоо сайхны брендүүдийн нүүр царай байсан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ХарамсалтайХарамсалтай
15
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж