Цар тахлыг улсын хэмжээнд тархаахгүйн тулд Улаанбаатар хотоос орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан. Ингэхдээ хүнс, эм, нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэсэн автомашин, мөн эрүүл мэнд, хойшлуулшгүй ажил, эсвэл буяны үйл ажиллагаанд оролцох шаардлагатай иргэн Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих, орон нутгаас нийслэл рүү зорчих эрхтэй байгаа билээ. Гэтэл хүндэтгэн үзэх шалгаангүй иргэд хулгайн замаар орон нутгийг зорих тохиолдол их гарч байгаа. Тиймээс хулгайн замаар явсан жолоочийн машиныг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Гэсэн ч иргэд хулгайн замаар орон нутгийг зорих нь буурахгүй байгаа юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Дархан аварга А.Сүхбат хулгайн замаар Дорнод аймагт очсон ч тэндээ тусгаарлагдсан. Түүний энэ үйлдэлд дургүйцсэн иргэд аварга хүн гээд “дархан” эрхтэй байж болохгүй, бусадтай адил машиныг нь хураа гэж шаардсан. Энэ шаардлага хэрхэн хэрэгжсэнийг Дорнод аймгийн Онцгой комиссоос тодруулахад,
“А.Сүхбат аваргын тусгаарлалтын хугацаа дууссан. PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан тул Улаанбаатар руу буцсан. Түүний энэ үйлдэлтэй холбоотойгоор хуулийн дагуу land Cruiser-200 автомашиныг улсын орлого болгох талаарх бичиг баримтыг аймгийн цагдаагийн газраас тус аймгийн шүүхэд хүргүүлсэн. Одоо шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Машин улсын орлого болох үгүйг шүүх шийднэ” гэлээ.
Цар тахал гарснаас хойш хулгайн замаар хэчнээн иргэн зорчсон, хэчнээн жолоочийн машиныг хураасан талаар Цагдаагийн ерөнхий газраас дараах мэдээллийг өглөө. Цагдаагийн байгууллагад бүх нийтийн хөл хорионы үед Өмнөговь аймгийн Цагаан хад хилийн боомт болон Дархан-Уул аймгуудын нутаг дэвсгэрт зарим хувиаараа хөдөлмөр эрхэлдэг иргэд хулгайн гэх тодотголтой зөвшөөрөгдөөгүй замаар covid-19-ийн шинжилгээ өгөөгүй иргэдийг тээвэрлэж байгаа талаарх мэдээлэл иргэдээс иржээ. Мэдээллийн дагуу Тээврийн цагдаагийн алба болон тус аймгуудын Онцгой комисс, Автотээврийн төвтэй нь хамтран шалгалт явуулсан байна.
Шалгалтаар зөвшөөрөгдөөгүй автозамаар хүн тээвэрлэсэн гэх үндэслэлээр Өмнөговь аймагт 17 тээврийн хэрэгсэл, 18 жолооч, 31 зорчигч нийт 49 иргэн, Дархан-Уул аймагт есөн тээврийн хэрэгсэл, есөн жолооч, 26 зорчигч нийт 35 иргэдийг торгожээ.
Тэднийг зөрчлийн тухай хуулийн 5.13, ЭХТА-ийн 15.6-д зааснаар хариуцлага хүлээлгэхээс гадна мөн Зөрчлийн тухай хуулийн 4.2-т зааснаар “Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах” улсын орлого болгох саналыг аймгийн цагдаагийн газраас тус тус аймгийн шүүхэд хүргүүлжээ. Шүүхийн шийдвэр одоогоор гараагүй байгаа аж.
Өөрөөр хэлбэл, хулгайн замаар зорчсон гэх зөрчлөөр улсын хэмжээнд нийт 26 тээврийн хэрэгсэл, 27 жолооч, 57 зорчигчид хуулийн дагуу хариуцлага тооцож, 26 тээврийн хэрэгслийг хураах талаарх материалыг шүүхэд хүргүүлжээ.
Иймд иргэд та бүхэн хулгайн гэх тодотголтой зөвшөөрөгдөөгүй замаар зорчихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Зөрчлийн тухай хуулийн 4.2 дахь хэсэгт: Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах
- 1.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, зэвсэг, хэрэгслийг хураана.
- 2.Зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналгыг хураах, эсхүл түүний үнийг гаргуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
- 3.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл нь зөрчил үйлдсэн хүний амьжиргааны эх үүсвэр болсон эд зүйл, хэрэгсэл бол тэдгээрийг хураахгүй.
- 4.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл гэдэгт зөрчил үйлдэхдээ ашигласан зэвсэг, хэрэгсэл, эд зүйл, тээврийн хэрэгсэл, уналга, зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн, эд зүйлийг ойлгоно.
Р.ДУЛАМ
Syhbar 2021-01-26 174.203.135.74
Huraagaad yzeerei hohi chini shyy
Зочин 2021-01-26 66.181.161.61
Hunii muud durtai malnuud uursdiig ni tegsen bol yaj uhej live ntr hij hutsaj bga bol hunii erhend haldlaa ntr gd
Зочин 2021-01-26 202.126.89.197
Сүхбатын машиныг хурааж чадаагүй байж бусад хүмүүстэй ярих юм байхгүй шүү шударга хандах биз. Хууль дүрмээ хэрэгжүүлээгүй ийм ч УИХ-ын асан гишүүн байх гэж дээ…Ийм тэнэг яана даа
Зочин 2021-01-26 106.102.142.119
Шүүх л шударга гэдгээ харуулж дээ. Хуулиа мэддэг шүүгч шийдээсэй дээ
Зочин 2021-01-26 135.148.33.84
>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-01-26 64.119.18.233
тэр нүдийг нь.нүгэл хурсан айхтар харц даа.
Зочин 2021-01-26 122.201.21.141
Монголчууд эртнээсээ лам багшдаа сүсэглэж, эрийн хийморь огшоосон бөх хүнээс адис авч хийморь лундаагаа авдаг юм. Их аваргынхаа унааг авах тухай ярих нь бүү хэл бодох нь ч нүгэл шүү. Харин ч өвчин зовлонтой энэ хүнд цагт аварга маань Дорнод нутагт очсон нь бэлэг дэмбэрэлтэй хэрэг тул бэлэгшээх хэрэгтэй.
Ёстой 2021-01-26 103.212.119.188
Хууль хүн бүгдэд Тэгш үйлчлэх ёстой !
Зочин 2021-01-26 66.181.190.159
Хөдөлмөрийн үр шимээр амьдарч яваа хүн хураах хэрэггүй харин төсвийн хөрөнгөөр амьдардаг нөхдийг. Бол хураа
харамсалтай 2021-01-26 64.119.16.42
ТӨР засаг яагаад зарим хүмүүст уулын ам эзэмшүүлдэг юм вэ? Төрийн өмнө гавъяа байгуулсан бол УУЛын ам эзэмшиж болдог юм уу? ЭНЭ Сүхбат ямар гавъяа байгуулсан гэж дархан цаазат уулын нэг амыг эзэмшиж байгаа юм вэ? Найрамдалд ман ЫН МӨН НЭГ УИХ ын гишүүн Бямбацагт 2-3 км өндөр хашаатай газрыг нөөцлөөд удаж байна. ТЭР хавийн оршин суугчид ойролцоох ууландаа ч гарах боломжгүй. ИРГЭДЭД эзэмшүүлж болох газар ч олдохгүй байхад зарим нь асар их газар хашаалаад авах юм. ЭНД баримталдаг хууль байна уу?
Зочин 2021-01-26 66.181.187.202
Энэ муу жудаггүй хар новшд хатуу арга хэмжээ аваач допингоосоо болоод илрээд ирэнгүүт зодог тайлсан шүү дээ хэдэн жил бөхийн холбоог Баянмөнхтэй нийлж үймүүлсэн адгийн муу н**ш уг нь дайчин шуурхай барилдаантай гэж бодож дэмжиж явдаг байлаа допингийн хүчээр л барилдаж байсан юм байсан юм билээ шүү машиныг нь хураах ёстой битгий зусардаад байцгаа
Erka 2021-01-26 64.119.23.193
Жишиг болгоод эхний хүний машиныг хураах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол бүгд барьцан шүү дээ. Төр төмөр нүүрээ үзүүлээд хураах хэрэгтэй
Уншигч 2021-01-26 103.57.94.175
Хураах хэрэгтэй шүү
хуульч 2021-01-26 88.125.80.192
монголын парламентийн түүхэн дэх цөөхөн гутамшигуудын нэг болон түүхэнд үлдсэн дээ энэ мал
Зочин 2021-01-26 64.119.18.233
сүхбатаа өөөв өөөв өөв?
Зочин 2021-01-26 64.119.18.233
хураавал энэ илжиг үхнэ л дээ.
Зочин 2021-01-26 203.91.118.150
Өгч харагдаач. Авч чадаж харагдаач.
ОНОМ 2021-01-26 192.82.72.211
Харин тийн, яг өгж эд авч чадааж. 5 цаас өгөхөд л өө заза болно.
иргэн 2021-01-26 66.181.190.23
хурааж харагдаач. Хууль зөвхөн ард иргэдэд үйлчилдэг болсон цаг үе
Зочин 2021-01-26 64.119.24.43
Улсын орлого болгох нь зөю
Зочин 2021-01-26 150.129.143.181
Хураалгах ёс зүй байгаа байлгүй дээ
mongol 2021-01-26 66.181.176.47
Huraah l heregtei. Horig zorchson geed yamar shiitgel huleej bga yum ve. Mashin yah ve huurah bh. Harin oort ni yamar shiitgel ogoh ve
Зочин 2021-01-26 66.181.161.61
Tusgaarlagdaad garchlaa malaa
zochin 2021-01-26 122.201.23.226
za uy gej tiim uym bhav
зочин 2021-01-26 192.82.74.231
хууль бүгдэд тэгш үйлчилэх ёстой биздээ хууль тогтоогч байсан хүн сайн мэднэдээ тэгээд ч ганц ЛАНДанд хотойх эр биш юм үзсэн эр шиг байх биз
Иргэн 2021-01-26 202.9.46.192
Санаатайгаар намайг хэн яахав, төр гэдэг бол бөх юм гэсэн дээрэнгүй байдлаар хандсан байна шүдээ.Иймд төр төмөр нүүрээ харуулах л хэрэгтэй баймаар Үнхээр Төр байгаа юм бол????
Зочин 2021-01-26 66.181.181.79
Ланд-200 машин хураагдах ёстой. Хөлөнбуйрын малчин Гомбод өгөх нь зүйд нийцэнэ. Шудрага үнэн гэж байдаг бол Гомбо авах ёстой
Зочин 2021-01-26 103.229.120.254
ТӨРИЙН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭСЭН БИЕЭЭ ИХЭД БИТГЭЭ ЦАТГАЛАН ГЭЭД БОДСОН ЮМНУУДАД ХУУЛЬ ГЭЖ БНА ГЭДГИЙГ МЭДЭРҮҮЛЖ ХУРААХ ХЭРЭГТЭЙ
ЗОЧИН 2021-01-26 103.80.211.207
ХУРААГААД ДОРНОД АЙМАГТ НЬ ӨГЧИХӨӨ .
Хууль 2021-01-26 64.119.27.60
Энэ үхэр өмбүүгийн машиныг хуулийн дагуу хураах нь зөв.
Зочин 2021-01-26 122.201.21.220
Хууль дүрэм бүгдэд адилхан үйлчлэх ёстой. хураах бол адилхан хураа