Н.Энхбаярын нэхэмжлэлтэй хэргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв | News.MN

Н.Энхбаярын нэхэмжлэлтэй хэргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв

Н.Энхбаярын нэхэмжлэлтэй хэргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв

Н.Энхбаярын нэхэмжлэлтэй хэргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Н.Энхбаярын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газар, тус газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанд холбогдох хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Нэхэмжлэгч Н.Энхбаяр нь Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 98 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах, Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 8/1921 дугаар, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 8/1967 дугаар лавлагаануудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгож, мэдээллийн санд бүртгэгдсэн байдлаар лавлагаа олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан юм.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2020 оны зургадугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ.
Б.ТУЯА
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2021-01-25 103.57.94.223

enkhbayar zailaa muu n****

Avatar

Зочин 2021-01-25 202.9.46.158

Одоо Хүрэлсүхийг Энхбаяр болгий

Avatar

Зочин 2021-01-25 203.91.115.56

Энхбаяр өөрөө өөртөө тэнэгийн дээд тэнэг чагт тавьсан хүн.Элбэгдоржид нэг мөсөн араараа тавиулж зальдуулсан.МАН-ыг хувааж өөрийн шунахай зорилгоор МАХН гэдэг нэр авахаар Элбэгдоржтой хуйвалдажээ.Элбэгдорж нэрээ өөрчилсан намын нэрийг шинээр бий болж байгаа намд өгөх хуульгүйг мэдэж байв ч өгөв.Энэ нь Элбэгдорж МАН-ыг хоёр хуваалгаж л байвал хууль түүнд хамаагүй.Ер нь түүнд хууль хамаагүй шүү дээ.Байгууллаа,хөөрхий Энхбаярыг барьж аваад өнөөдрийг хүртэл тамлачихаж байна.Энхбаярт одоо юу хэ

Avatar

зочин 2021-01-25 202.9.46.194

өвчин даамжирч байна даа

Avatar

Зочин 2021-01-25 103.212.118.164

Энхбаяр шуугчдийг худалдаж авах бяр менге бхгуй юм бн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж