Төв талбайд сэжигтэй тохиолдол илэрч, хөл хорив

Хуучирсан мэдээ: 2021.01.25-нд нийтлэгдсэн

Төв талбайд сэжигтэй тохиолдол илэрч, хөл хорив

Төв талбайд сэжигтэй тохиолдол илэрч, хөл хорив

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр /2021.01.25/ төв талбайд өлсгөлөн зарлаж эхэлсэн.  Тэрбээр Ерөнхий сайдад нэр нь дэвшээд буй Л.Оюун-Эрдэнийг олон улсын арбитрын шүүхэд Оюутолгойн асуудлаар сөрөг нэхэмжлэх гаргах хүртэл өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн.

Тэгвэл түүнийг дэмжихээр ирсэн  иргэд  дунд Covid-19 халдвартай хүн  байгаа учраас төв талбайг хамгаалалтад авчээ. Төв талбайд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлыг эмнэлгийн байгууллагын ажилтнууд тусгаарлан, авч явсан байна. Түүнчлэн талбайд цугласан хүмүүсийн бүртгэл мэдээллийг авч байна. Дараа нь ХӨСҮТ-ээс дээрх иргэдийн хувийн мэдээллийн дагуу гэрээр нь очиж дахин PCR шинжилгээ авах аж. Талбайн баруун талын шалган нэвтрүүлэх цэгээр гарсан иргэд гэрийн тусгаарлалтад долоо хонох юм байна.

Төв талбайн дотогш хэнийг ч нэвтрүүлэхгүй хамгаалалтад аваад байна. Иргэдийн зүгээс хүн хоорондын зай барихгүй, сандралдан цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа учраас Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг мөн мэдэгдлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ХахаХаха
21
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж