“Samsung”-ийн өв залгамжлагч давж заалдахгүй

Хуучирсан мэдээ: 2021.01.25-нд нийтлэгдсэн

“Samsung”-ийн өв залгамжлагч давж заалдахгүй

“Samsung”-ийн өв залгамжлагч давж заалдахгүй

Өмнөд Солонгосын хамгийн том групп “Samsung”-ийн өв залгамжлагч И Жэ Ёнд тус улсын Дээд шүүх энэ сарын 18-нд 2.6 жилийн хорих ял оноосон билээ. Түүнийг 2015 онд компанийг удирдах эрхийг өөртөө авахын тулд санхүүгийн тайлан тооцоог хуурамчаар үйлдсэн, компанийн хувьцааны үнийг хянахын тулд аудитын дүгнэлтийг өөрчилсөн, экс Ерөнхийлөгч Пак Гын Хэд авлига өгсөн зэрэг хэрэгт буруутгаж байгаа юм. Энэ хэрэг олон жил сунжирч байгаа ба тэрбээр 2017 онд авлига болон хөрөнгө шамшигдуулсан хэргээр нэг жил хоригдоод 2018 онд суллагдаж байв.

Тэгвэл тэрбээр шүүхийн шийдвэрийг хүндэлж, цаашид давж заалдахгүй хэмээн түүний өмгөөлөгч И Ин Жэ мэдэгдсэн байна. Давж заалдах гомдол гаргах хугацаа өнөөдөр /2021.01.25/ дуусаж байгаа аж. Ийнхүү прокурорын газарт давж заалдах гомдол гаргаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжих юм.

Түүний цагдан хоригдсон хугацааг тооцож үзвэл одоо 18 сар хоригдохоор болж байна. Өдгөө 52 настай И Жэ Ён нь “Samsung” группийн ерөнхийлөгч агсан И Кун Хигийн том хүү бөгөөд энэ группийн өв залгамжлагч билээ. Эцэг нь 2014 оноос эхлэн хэвтэрт байгаа учир тэрбээр компаниа удирдаж байгаа билээ. Эцэг нь 2014 оноос эхлэн хэвтэрт байж байгаад  өнгөрсөн аравдугаар сард нас барсан юм. Харин И Жэ Ён 2014 оноос компаниа удирдаж байгаа юм.

Эх сурвалж: Korea Times

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж