814,274 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.25-нд нийтлэгдсэн

814,274 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 206,829,469 төгрөгийн үнийн дүн бүхий 814,274 ширхэг хувьцаа арилжигдсанаас 19 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Булган ундрага" ХК (BUN +14.98%) болон "Багануур" ХК (BAN +9.80%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Гермес центр" ХК (HRM -5.97%) болон "Түмэн шувуут" ХК (TUM -3.08%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 43,266 ширхэг нэгж эрхийг нийт 4,731,084 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 100 ширхэг үнэт цаас 10,200,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.44 хувиар өсөж, 21409.67 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,983,308,720,518.92 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж