Ерөнхий сайд А.Амарын бичгийн ширээ    | News.MN

Ерөнхий сайд А.Амарын бичгийн ширээ   

Ерөнхий сайд А.Амарын бичгийн ширээ   

Ерөнхий сайд А.Амарын бичгийн ширээ   

Эл ширээний эзэн А.Амар нь харь гүрний дарамт шахалтаар дүүрэн он жилүүдэд БНМАУ-ын ерөнхий сайдын албыг хоёр ч удаа хашиж, шинэ тулгар улсынхаа тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө амь биеэ огоорон зүтгэж ирсэн төрийн зүтгэлтэн байлаа.

Үзмэрийн бүртгэлд “Дээд талдаа гүйдэг таг бүхий, мод зангидаж хийсэн. Улаан, ногоон будагтай жижиг ширээ. 1936-1938 онд БНМАУ-ын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Анандын Амар хэрэглэж байсан” хэмээн бичжээ. Өнгөц ажихад энэ нь улаан, ногоон өнгө ердийн нэг бичгийн ширээ аж. Лавшруулан үзэхэд гадна өнгө будаг нь ихэд халцарч, нэлээд элэгдсэн маягтай.

Улаан ба ногоон өнгийн суурин дээр шар боронзоор цэцэг хийгээд түмэн насан хээ дүрсэлсэн. Хийцийн хувьд хавьгүй нарийн буюу дээд талын тавцанг нэг тал руу нь гүйлгэж онгойлгодог, доод ёроол нь нэг тал руугаа тэвхдэж онгойх зориулалттай.

Ширээний дотор талын хөндийд бийр янтайнаас эхлээд бичгийн холбогдолтой олон зүйл хийх боломжтой. Мөн ширээний доод ёроолын нэг буланд галаар төөнөж цонон харлуулсан мөр харагдана. Эл ширээ нь харьцангуй жижиг буюу урт нь 28 см, өргөн нь 14 см, өндөр нь 13 см байна.

Монголын Үндэсний музейн Куратор-Сан хөмрөгч Б.Ууганбаяр

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-25 31.220.2.108

)))) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-01-25 106.102.142.63

Эх оронч алд биеэ үл хайрлан нх орныхоо төлөө тэмцсэн дээ. Хүн хорвоод төрөх үхэхдээ нүцгэн буцна гэдэг шиг эд хогшил хөрөнгөгүй байж дээ. Одоогийн ерөнхий сайдын хөрөнгийг музейд тавивал хүн цочирдож унах байлгүй дээ

Avatar

Зочин 2021-01-25 66.181.176.15

Жинхэнэ ардчилсан үзэлтэй түүхч хүн байсан Монголын товч түүх ном нь их сайхан ном байна лэ Оросууд барьж аваад 2 жил яргалаад наадмын өдөр цаазалсан цаазлагдахын өмнө би Оросын ард түмэнд хайртай харин тэдний удирдагчид коминтернд дургүй гэж хэлсэн гэсэн

Avatar

Ямар хөөрхөн юм бэ ?? 2021-01-25 103.57.95.137

Жинхэнэ Эх орончид гэж эднийг л хэлэх байх.

Avatar

Зочин 2021-01-25 139.5.216.195

Tiimee ! Tehdee mongolchuud vvniig 90 onoos hoish l oilgocondoo !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж