Сумын эмч нар автомашинтай осолдож, хоёр нь нас баржээ

Хуучирсан мэдээ: 2021.01.25-нд нийтлэгдсэн

Сумын эмч нар автомашинтай осолдож, хоёр нь нас баржээ

Сумын эмч нар автомашинтай осолдож, хоёр нь нас баржээ

Хөвсгөл аймагт автомашин осолдож, хоёр эмч амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 23-ны өдөр гарчээ. Тэд Хөвсгөл аймгийн Далайн-Элбэрэлт өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар байжээ.

Тодруулбал, нэгдүгээр сарын 23-ны өдөр 16:15 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум нэгдүгээр  баг Хужиртын даваа  гэх газар шороон замд Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигч 30 настай эрэгтэй А, 30 настай эмэгтэй Ц нарын  амь нас хохирчээ. Хэргийн газрын үзлэг хийгдсэн бөгөөд  ослын урьдчилсан дүгнэлт хараахан гараагүй байна.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр  "Осол гардаг өдөр тус эмнэлгийн таван эмч нар салхинд гарахаар хувийн автомашинаар явж байгаад осолдсон. Автомашиных нь дугуй хагарч, замын хажуу руу унасан. Үлдсэн гурван хүний биеийн байдал хүнд " гэх мэдээллийг өглөө.  Харин Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас тодруулахад "Дуудлагад биш хувийн автомашинаараа явж байгаад осолдсон" гэдгээс өөр мэдээлэл өгсөнгүй. 

 Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж