АН-ын бүлэг Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилохыг дэмжихгүй

Хуучирсан мэдээ: 2021.01.25-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилохыг дэмжихгүй

АН-ын бүлэг Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилохыг дэмжихгүй

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.01.25/ 14:12 цагт эхэлж, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр байсан боловч УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тав хоногийн завсарлага авах тухай горимын санал хэлэв. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч яагаад хориг тавих болсныг Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс нягтлах шаардлагатай байгаа гэдэг үндэслэлээ танилцуулав.

Байнгын хорооны дарга С.Бямбацогт хуулийн хугацаатай холбогдуулан тайлбар хийж, гурав хоногийн завсарлага өгөхөөр шийдвэрлэсэн. УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийх үеэрээ тус  бүлгийн дарга Д.Ганбат "Манай бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Ерөнхийлөгчийн Авлигын эсрэг хуульд тавьсан хоригийг дэмжсэн. Мөн Ерөнхий сайдын томилгоог хэлэлцлээ.  АН-ын бүлэг Л.Оюун-Эрдэнийг  дэмжих боломжгүй. Л.Оюун-Эрдэнэ өмнөх Засгийн газарт хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан хүн. Танхимаараа хариуцлага хүлээж байна гээд огцорсон хэрнээ өмнөх Засгийн газрынхаа Хэрэг эрхлэх газын даргыг Ерөнхий сайдаар томилох нь ёс зүйгүй үйлдэл" гэсэн юм. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж