АНУ ардчилсан орнуудын жагсаалтын 25-д нэрлэгджээ | News.MN

АНУ ардчилсан орнуудын жагсаалтын 25-д нэрлэгджээ

АНУ ардчилсан орнуудын жагсаалтын 25-д нэрлэгджээ

АНУ ардчилсан орнуудын жагсаалтын 25-д нэрлэгджээ

Өнгөрсөн жил болсон Ерөнхийлөгчийн сонгууль болон сүүлийн үед тохиолдсон хэд хэдэн үйл явдлуудаас болж АНУ-ын ардчилалд эргэлзэх хүмүүсийн тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн билээ.

Дональд Трамп сонгуулийг луйвардуулсан гэж эцсээ хүртэл эсэргүүцэж, түүний дэмжигчид Капитол хиллд эмх замбараагүй байдал үүсгэсэн. Үүнээс болж таван хүний амь хохирч, зэвсэгт бүлэглэлүүд дахин бослого дэгдээнэ хэмээн заналхийлсэн. Гэсэн ч эцэст нь Жо Байден тангараг өргөж аюултай байдал намжив.

Хэдийгээр АНУ өөрсдийгөө дэлхийн хамгийн ардчилсан улс хэмээдэг ч тэр үзэл нь өдгөө ийнхүү маргаантай сэдэв болжээ. Ялангуяа олон улсын түвшинд жагсааж үзэхэд АНУ ардчиллаараа эхний 10, тэр байтугай эхний 20-д ч багтсангүй.

Эдийн засагчдын гаргасан жагсаалтаас харахад АНУ ардчиллаараа 10 онооноос 7.96 оноо цуглуулж, 167 орноос 25-д бичигджээ.

АНУ-ын сонгуулийн үйл явцыг мэргэжилтнүүд 10-аас 9.17 хэмээн дүгнэсэн ч Засгийн газрын үйл ажиллагааг 10-аас 7.14 хэмээн дүгнэжээ. Мөн улс төрийн оролцоог 7.78, улс төрийн соёлыг 7.5, иргэний эрх чөлөөг 8.24 оноогоор үнэлсэн байна. Ийнхүү нэгтгээд үзвэл дундаж оноо нь 8 хүрэхгүй байгааг ажиглагчид “АНУ-ын ардчилал эрс доройтжээ” хэмээн дүгнэсэн байна.

Тэгвэл АНУ-ын өмнөх байруудад Япон, Өмнөд Солонгос, Канад зэрэг орнууд жагссан байна. Харин хамгийн ардчилсан улсаар Норвеги тодорсон бол хоёр, гуравдугаар байранд Исланд, Швед жагссан байна. Их Британийн хувьд 10-аас 8.38 оноо авч 14-т жагссан байна.

Харин Монгол Улс сонгуулийн үйл явц, олон ургалч үзлээр 10-аас 9.17 оноо, засгийн газрын үйл ажиллагаагаар 5.71 оноо, улс төрийн оролцоогоор 5.56 оноо, улс төрийн соёлоор 5 оноо, иргэний эрх чөлөөгөөр 7.06 оноо авчээ. Нэгтгэж үзвэл 6.5 хэмээх дундаж оноогоор Монгол Улсын ардчиллыг “алдаатай” хэмээн дүгнэж 62-р байранд жагсаажээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
4
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-25 124.158.96.173

Өнгөрсөн 2020 оны сонгуулийг МАН шууд дээрэмдсэн. Яагаад гэвэл сонгуулийн хуудсыг огт дугаарлаагүй. Өөр олон будлиан бий. Зөвхөн сонгуулийн хуудсыг дугаарлаагүй гэдэг шалтгаан нь сонгуулийг хүчингүй болгох хангалттай шалтгаан л даа, уул нь. Одоо АТГ МАН -ын талд очвол сонгууль хийгээд яахын, цаг мөнгөний гарз ш дээ. Харин Оюунэрдэнэ бол шударга нөхөр байж мэднэ. Энэ л гэрэл гэгээтэй тал нь юм. АН гэж арчаагүй болхи дүнхүү нам болжээ.

Avatar

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ 2021-01-25 66.181.161.27

ерөнхийлөгчийн засаглал нэхээд байгаа нөхдүүд сайн хараад ав.засаглал солигдвол юу нь 62 сүүлээсээ эхний 10-т л үзэлцэнэ.дундад азийн зарим нэг орны жишээг хараарай.тэгээд ерөнхийлөгчийн засаглал гэж дужгарах нь зөв үү буруу юу гэдгээ эргээд нэг хараарай.

Avatar

Тэтгэврийн өвгөн. 2021-01-25 108.162.147.59

Ардчилал гэдэгээ ард иргэддээ ойлгуулах ажлыг хиймээр юм. Ном товхимол лекц дугуйлан гээд урьд цагт хэрэглэж байсан олон арга бий. Ядаж УИХ- д суугаа хэд нь үлгэр үзүүлж ёс зүйтэй маргалдаж баймаар.

Avatar

Зочин 2021-01-25 202.9.40.140

АНУ ыг дагаж навсаганаад байдагын гайгаар Монголд ардчилал мөн чанар гажуудаад бхйгааг харуулсан маш үнэн судалгаа байна

Avatar

Зочин 2021-01-25 185.220.102.244

))))))) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

zochin 2021-01-25 202.126.89.111

manai uls hunii ardchilalaar bol deeguur oroh estoi

Avatar

Зочин 2021-01-25 202.21.108.19

Социалист Норвеги эхний байранд оржээ. Манай ардчилсан оркууд юу гэх нь сонин л байна.

Avatar

Мөнх 2021-01-25 202.21.124.27

Социал ардчилал – Капитализмаас бага багаар, энх тайвны замаар социализм руу шилжих бодлоготой улс төрийн үзэл суртал
Ардчилсан социализм – Эдийн засгийг социализмаар, удирдлагаа ардчиллаар хэрэгжүүлдэг

Avatar

зочин 2021-01-25 64.119.27.16

Сосорбарам /Ардчиллын анхдагч хэмээх/-ын хэлснээр Норвеги, Швед гэсэн социалист орнууд чинь л ардчиллаараа дэлхийд тэргүүлж яваа юм байна ш дээ, одоо яана вэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж