АНУ ардчилсан орнуудын жагсаалтын 25-д нэрлэгджээ

Хуучирсан мэдээ: 2021.01.25-нд нийтлэгдсэн

АНУ ардчилсан орнуудын жагсаалтын 25-д нэрлэгджээ

АНУ ардчилсан орнуудын жагсаалтын 25-д нэрлэгджээ

Өнгөрсөн жил болсон Ерөнхийлөгчийн сонгууль болон сүүлийн үед тохиолдсон хэд хэдэн үйл явдлуудаас болж АНУ-ын ардчилалд эргэлзэх хүмүүсийн тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн билээ.

Дональд Трамп сонгуулийг луйвардуулсан гэж эцсээ хүртэл эсэргүүцэж, түүний дэмжигчид Капитол хиллд эмх замбараагүй байдал үүсгэсэн. Үүнээс болж таван хүний амь хохирч, зэвсэгт бүлэглэлүүд дахин бослого дэгдээнэ хэмээн заналхийлсэн. Гэсэн ч эцэст нь Жо Байден тангараг өргөж аюултай байдал намжив.

Хэдийгээр АНУ өөрсдийгөө дэлхийн хамгийн ардчилсан улс хэмээдэг ч тэр үзэл нь өдгөө ийнхүү маргаантай сэдэв болжээ. Ялангуяа олон улсын түвшинд жагсааж үзэхэд АНУ ардчиллаараа эхний 10, тэр байтугай эхний 20-д ч багтсангүй.

Эдийн засагчдын гаргасан жагсаалтаас харахад АНУ ардчиллаараа 10 онооноос 7.96 оноо цуглуулж, 167 орноос 25-д бичигджээ.

АНУ-ын сонгуулийн үйл явцыг мэргэжилтнүүд 10-аас 9.17 хэмээн дүгнэсэн ч Засгийн газрын үйл ажиллагааг 10-аас 7.14 хэмээн дүгнэжээ. Мөн улс төрийн оролцоог 7.78, улс төрийн соёлыг 7.5, иргэний эрх чөлөөг 8.24 оноогоор үнэлсэн байна. Ийнхүү нэгтгээд үзвэл дундаж оноо нь 8 хүрэхгүй байгааг ажиглагчид “АНУ-ын ардчилал эрс доройтжээ” хэмээн дүгнэсэн байна.

Тэгвэл АНУ-ын өмнөх байруудад Япон, Өмнөд Солонгос, Канад зэрэг орнууд жагссан байна. Харин хамгийн ардчилсан улсаар Норвеги тодорсон бол хоёр, гуравдугаар байранд Исланд, Швед жагссан байна. Их Британийн хувьд 10-аас 8.38 оноо авч 14-т жагссан байна.

Харин Монгол Улс сонгуулийн үйл явц, олон ургалч үзлээр 10-аас 9.17 оноо, засгийн газрын үйл ажиллагаагаар 5.71 оноо, улс төрийн оролцоогоор 5.56 оноо, улс төрийн соёлоор 5 оноо, иргэний эрх чөлөөгөөр 7.06 оноо авчээ. Нэгтгэж үзвэл 6.5 хэмээх дундаж оноогоор Монгол Улсын ардчиллыг “алдаатай” хэмээн дүгнэж 62-р байранд жагсаажээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
4
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж