Бразилийн эмэгтэй шигшээ баг өсвөрийн багтаа хожигджээ

Хуучирсан мэдээ: 2021.01.25-нд нийтлэгдсэн

Бразилийн эмэгтэй шигшээ баг өсвөрийн багтаа хожигджээ

Бразилийн эмэгтэй шигшээ баг өсвөрийн багтаа хожигджээ

Бразилийн эмэгтэйчүүдийн шигшээ баг Гремио багийн 16 хүртэлх насны өсвөрийн эрэгтэйчүүдийн багтай тоглож, 6-0 гэсэн харьцаатай хожигджээ. Тоглолт 30 минутаар хоёр үе явагдсан бөгөөд зургаан удаагийн FIFA оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчин Марта тэргүүтэй Бразилийн эмэгтэй шигшээ багийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон аж.

Бразилийн эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Швед мэргэжилтэн Пиа Сундхаг “Хурдтай том багуудтай тоглох учир бид энэ зэргийн өрсөлдөөнийг мэдрэх хэрэгтэй. Бөмбөгтэй нэгийн эсрэг нэг тулаанд бид илүү хурдан хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй юм шиг санагдлаа” хэмээжээ. Мөн түүний хэлж буйгаар энэхүү тоглолт нь ирэх Олимпийн наадмын өмнөх сайхан бэлтгэл боллоо гэв.

 

Өмнө нь АНУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ баг Далласын 15 хүртэлх насны эрэгтэйчүүдийн шигшээ багт 5-2 гэсэн харьцаатай хожигдож байсан юм.

Гремио багийн албан ёсны сайтад мэдээлснээр Бразилийн эмэгтэй шигшээ баг удахгүй тус багийн эмэгтэйчүүдийн багтай хамтарсан бэлтгэл хийж, нөхөрсөг тоглолт хийх гэнэ.

Сонирхуулахад, өнгөрсөн жил Нидерландын 19 настай Эллен Фоккема гэх эмэгтэй хөлбөмбөгчин эрэгтэйчүүдийн В зэрэглэлийн багт тоглох эрх авсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж