Тэд бидний тухай: Монгол Улсын Ерөнхийлөгч огцрох уу?

Хуучирсан мэдээ: 2021.01.25-нд нийтлэгдсэн

Тэд бидний тухай: Монгол Улсын Ерөнхийлөгч огцрох уу?

Тэд бидний тухай: Монгол Улсын Ерөнхийлөгч огцрох уу?

Та бүхэнд өнгөрсөн долоо хоногт Монголын улс төрийн амьдралд болсон үйл явдлыг АНУ-ын "New York City Post" сонин тоймлон нийтэлснийг орчуулан хүргэж байна.


Хэдхэн сарын өмнө ДЭМБ-аас Covid-19 цар тахлын эсрэг амжилттай тэмцэж байгаа үлгэр жишээ орон гэсэн магтаал сонсож байсан Монгол Улс өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 10 хүртэл дотооддоо ганц халдвар алдаагүй байв. Далайд гарцгүй ч хоёр их гүрний дунд орших, байгалийн баялаг ихтэй энэ улс аюул нүүрлээд ирвэл барьж чадахгүй гэдгээ ч мэдэж маш шуурхай хилээ хаасан юм. Ийнхүү шуурхай арга хэмжээ авч, цар тахлаас сэргийлж чадсанд Монголын ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж, УИХ-ын сонгуульд ч үнэмлэхүй ялалт байгуулсан.

Гэтэл 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Covid-19 халдвар авсан, дөнгөж амаржсан эх, нярай хоёрыг өвлийн тэсгим хүйтэнд төрөх эмнэлгээс халад, шаахайтай нь, нүүрийг нь дэрээр халхлан ХӨСҮТ-ийн машинд суулгаж буй бичлэг ил болов. Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл бөгөөд өвлийн ид үед -40 градус хүрч хүйтэрдэг.

Энэхүү бичлэг цахим сүлжээнд цацагдсан даруйдаа олон нийтийн дургүйцлийг ихэд хүргэж, маргааш нь Улаанбаатарчууд нялх биетэй эмэгтэйг тийм байдалд хүргэх хэмжээний муу ажилласан УОК-ийг огцрохыг шаардан жагссан юм. Энэ удаагийн жагсаал цуглаан ингэж олныг хамарна гэж тус улсын эрх баригчид, төрийн өндөр албан тушаалтнууд ч таамаглаагүй байв. Ингээд иргэдийн эсэргүүцэл улам өргөжиж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцрохоо мэдэгдсэн. УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг сайн дураараа огцрох эсэхийг шийдэх санал хураалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм. Тэрбээр энэ үеэр өрнөж буй үйл явдлыг "төрийн эргэлт" хэмээн онцлоод Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдэгдэлд цочирдож байгаагаа илэрхийлэв.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх тайван жагсаалыг Засгийн газрын эсрэг хөдөлгөөн болгож, эмх замбараагүй байдал өдөөсөн хэмээн Ерөнхийлөгчийг буруутгасан юм. Тэрбээр Ерөнхийлөгч эдгээр зүйлсийг зохион байгуулсныг нотлох хангалттай нотолгоо байгаа бөгөөд удахгүй бүх үнэнийг илчлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн.

Түүний дараа УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Нямбаатар Шүүхийн тухай хууль, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үеэр Ерөнхийлөгчөөс дарамт шахалт ирж байсан талаар хэлсэн. Мөн тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн албан тушаалаа урвуулан ашиглан шүүгчдийг албан өрөөндөө дуудаж авчраад томоохон хэргүүдийг өөрт ашигтайгаар эргүүлэхийг шаардаж байсан учир түүнийг хугацаанаас нь өмнө огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлнэ гэв.

Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд саяхан охинынх нь нэр дээр байдаг оффшор данс, компаниуд ил болж, олон нийтийн зүгээс шахалтад ороод байсан ба энэ удаагийн жагсаалыг дээрх дуулианыг сөргүүлэн гаргасан улс төрийн “мэх” байлаа гэж ажиглагчид үзэж байна. Монгол Улс 2019 Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Уг нэмэлт өөрчлөлтийн дагуу Х.Баттулга нь удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа нэр дэвших боломжгүй болсон ч горьдлого тасрахгүй тэмцсээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
21
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж