МАН: Ерөнхийлөгчийн тавьсан 3 хоригийг хүлээж авахгүй | News.MN

МАН: Ерөнхийлөгчийн тавьсан 3 хоригийг хүлээж авахгүй

МАН: Ерөнхийлөгчийн тавьсан 3 хоригийг хүлээж авахгүй

МАН: Ерөнхийлөгчийн тавьсан 3 хоригийг хүлээж авахгүй

УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр /2021.01.25/ мэдээлэл хийлээ.


 УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:

-Монгол Улсын  32 дахь Ерөнхий сайдад МАН-ын Бага хурлаас Л.Оюун-Эрдэнийг  нэр дэвшүүлсэн. Нэр дэвшигчийг намын бүлгээрээ хэлэлцэн  100 хувийн саналаар дэмжсэн.

Авлигын эсрэг тухай хуульд орсон хоёр өөрчлөлтөд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан. Нэгдүгээрт, АТГ-ын даргыг өмнө нь Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог байсан.  Харин өөрчлөлтөөр Ерөнхий сайдын санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог болсон. Энэ заалтад Ерөнхийлөгч хориг тавьсан. АТГ-ын дэд даргыг өмнө нь Ерөнхийлөгч санал болгодог байсан бол одоо АТГ-ын дарга нь өөрөө дэд даргаа санал болгож, УИХ-д оруулж томилуулдаг эрх зүйн өөрчлөлт орсон. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг МАН-ын бүлэг хүлээн авах боломжгүй. Хүлээн авахгүй байх хоёр үндэслэл бий. Нэгдүгээрт, энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу хийгдэж байгаа өөрчлөлт юм. Тодруулбал,  өнгөрсөн 2019 онд Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд өөрчлөлт оруулсан. Тус өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заагдсан бүрэн эрхийн хүрээнд хуулиар эрх мэдэл олгож болно гэж заасан. 33 дугаар зүйлд найман чиг үүрэг бий. Үүнийг Ерөнхийлөгч хэрэгжүүлэх бөгөөд  найман чиг үүргээс өөр зүйлийг хуулиар олгож болохгүй гэдгийг Үндсэн хуульд заасан.

Тиймээс Авлигын эсрэг хууль, Төрийн албаны хууль гэхчлэн өөр хуулиудаар Ерөнхийлөгчид эрх мэдэл олгохыг хориглосон. Хоёрдугаарт, Үндсэн хуульд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэг нь зөвхөн Засгийн газарт байна гээд заачихсан. Тиймээс Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилох өөрчлөлтийг хийсэн. Энэ өөрчлөлт бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орсон үзэл санааны дагуу хийгдсэн өөрчлөлт юм. Шүүхийн тухай хуульд тавьсан хориг, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хууль болон түүнийг дагалдсан хуулиудад Ерөнхийлөгч мөн хэсэгчлэн хориг тавьсан. Энэ хоригийг МАН-ын бүлэг хүлээн авах боломжгүй.

-УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-Ерөнхийлөгч Шүүхийн  тухай хуулийг батлах процесст ажил хэрэгч, бүтээлч оролцсон. Хуулийн төсөл санаачилсан, төслөө татаж авсан мөн ажлын хэсэгт 35 зүйл бүхий 100 хуудас  санал ирүүлсэн. Энэ саналуудын 98 хувийг ажлын хэсгийн хүрээнд УИХ хүлээн авч, баталсан. Өөрөөр хэлбэл, Шүүхийн тухай хууль нь Ерөнхийлөгчийн идэвх санаачлагаар батлагдсан. Ерөнхийлөгчийн бүх эрх мэдлийг УИХ булаагаад авсан юм шиг  улс төр хийж байна. Ерөнхийлөгч бүх шатны шүүгчид, бүх шатны Ерөнхий шүүгчдийг, Шүүхийн Ерөнхий зөвлөл, шүүхийн ёс зүйн хорооны бүх гишүүдийг 100 хувь ганцаараа томилж байгаа. Энэ хэт төвлөрсөн эрх мэдэл нь өөрөө хонгилыг үүсгэлээ гэдэг шүүмжлэлийг бий болгосон.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-25 202.131.244.210

Энхбаяр гишүүн сайн ажиллаж байна. Болж байна.

Avatar

Зочин 2021-01-25 64.119.21.223

ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ХЭНИЙГ Ч НУХЧИН ДАРЖ ГҮТГЭН ГҮЖИРДЭЖ БУЛАНД ШАХАН БҮЛТЭЛЗҮҮЛЖ ТААШААЛ АВЧ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ХАРАХААР ОЙ ГУТМААР ЮМ…ЭНЭ НАМ ГЭДЭГ БҮЛЭГЛЭЖ ЮУ Ч ХИЙЖ БОЛОХ ЖИНХЭН ШУДРАГА БУСЫН ХОНГИЛ ЮМ БАЙНА .УЛС ОРНЫ ЭРХ АШИГ ,ЭВ НЭГДЭЛ ,АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ НАМЫН ЭРХ АШГИЙН ДЭРГЭД ЮУ Ч БИШ АЖЭЭ.МУУХАЙ ХҮМҮҮС ЦУГЛАРЧЭЭ. ТЭДНИЙ ДУНД МИНИЙ ХАЙРЛАЖ ЯВДАГ ХҮН БАЙГАА НЬ ЯМАР МУУХАЙ ЮМ БЭ.

Avatar

хэхэ 2021-01-25 64.119.20.158

ЭНЭ ЭНХБАЯРЫГ ГАЙГҮЙ ЗАЛУУ БОЛОВ УУ ГЭЖ БОДОЖ БАЙСАН БӨӨН БУДЛИАНЫ ХӨРӨНГӨ

Avatar

ҮНЭН 2021-01-25 64.119.20.158

МАН БОЛ БҮЛЭГ ХУЛГАЙЧИД

Avatar

Зочин 2021-01-25 185.220.102.244

Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Соёл 2021-01-25 124.158.70.191

Ямар муухай хүмүүс вэ энэ ардын нам ямар ч хэрэг хийсэн өмөөрч байдаг.Тогтохсүрэн өвгөн бүүр өмнөөс нь ичээд байх юмнууд бэ нэг ах дүүс нэг айлын хүүхдүүд юм уу нэг нэгийгээ ямар ч хэрэг хийсэн би өмөөрөөд .гардаг.ард түмэнийг ёстой яаж ч чадахгүй гээд эрх мэдэл нь байна гээд.33 тэр бумыг идсэн 3 гишүүнд бас өмөөрөөд гишүүн болохоосоо өмнө хулгай хийсэн одоо дархан эрхтэй бид нар хариуцлага тооцохгүй .Шударга бус юм чинь ямар аймаар юм бэ очоод нүүр амны хүү татмаар.

Avatar

Mendee 2021-01-25 124.158.70.191

Ямар муухай хүмүүс вэ энэ ардын нам ямар ч хэрэг хийсэн өмөөрч байдаг.Тогтохсүрэн өвгөн бүүр өмнөөс нь ичээд байх юм хайраа юм бэ нэг ах дүүс нэг айлын хүүхдүүд юм уу нэг нэгийгээ ямар ч хэрэг хийсэн би өөрөө гардаг.аод түмэнийг уйлаад

Avatar

Зочин 2021-01-25 202.126.94.99

Эрх мэдэл булаацалдсан балайнууд! Улс орноо бодохгуй юм бол бугд огцормоор, юу хийж суудал беглеед бна бэ?!!!!!!АТГ – г татан буулгавал зохино!

Avatar

МАН-ын 100 жилийн дарангуйлал 2021-01-25 196.53.0.211

Ерөнхий сайд санал болгож УИХ томилно гэдэг чинь ерөнхий сайд хүчээр тулган зандран санал болгож УИХ айсандаа сандран томилно гэсэн үгэн тоглоом. Хэн санал болгоно түүнийг эзнээ болгоно. МАН-ын шунал ихэдвэл шулам болно доо. АН их удлаа гэхэд 2028 онд эсвэл наана нь засаг авна тэр үед МАН-ыг татан буулгаж тараана. МАН их даварч шунаж байгаад юу л болдог бол доо. 100 жилийн ойгоо хийчихээд мөхнө дөө. МАН-ынхан хэдэн зуугаараа хэдэн мянгаараа шоронд орох цаг ирнэ ээ. Хулигаануудаар удирдуулсан МАН

Avatar

Зочин 2021-01-25 122.201.31.144

ЗА ЭНЭ ЯАХ ВЭ СУМТАЙБУЗРЫГАА ЗАЙЛУУЛЖ ХОТЫН ТОХИОЛДЛЫГ АРИЛГАЖ ҮЗ ДАРХАН СЭЛЭНГЭЭС ХҮН УРЬЖ ТАРХАЛТАА ЗОГСООЖ ҮЗ

Avatar

уугуул 2021-01-25 150.129.141.100

МАН-ынхнийг өнөө СҮ нь базсан бололтой..

Avatar

Зочин 2021-01-25 192.82.77.24

Хүрэлсүх 2 сайдаа солиод болох байтал ерөнхийлөгчтэй маргаан үүсгэх хэрэг байхгүй байжээ. Тэвчээргүй хүнээр ерөнхий сайд тавьсан байжээ.

Avatar

УИХ ыг тараавал ард иргэд л хожно. 2021-01-25 202.21.108.53

УИХ ыг тараах ёстой. Ерөнхийлөгч ард иргэдтэйгээ нийлэх хууль бус луйврын замаар Төрийн эрх авсан хуурамч УИХ ыг тарааж дараагын сонгуулийн товийг зарлавал ард иргэд л хожно.

Avatar

Зочин 2021-01-25 66.181.161.111

Ганц БАТТУЛГА гэж хазаарыг мултлаад хаячих гээд МАН үзэж байна даа. Юү болж тардаг бол…???

Avatar

Зочин 2021-01-25 66.181.161.111

Та нарын Засгаа байгуулах ч ЛӨӨЛӨӨ болох шинж ороод явчихлаа даа. СҮ-гийн шунал чинь МАН-ын шунал юм Эх орныхоо баялгийг цөлмөн оффшордсон МАН тар ТАр тар

Avatar

Зочин 2021-01-25 66.181.186.80

Ардын намд том хазаар хэрэгтэй болжээ. Хэт даварч байна аа. МАН-д эрх мэдэл багадаагүй, харин бүхнийг идэх, бүхнийг мэдэх их шунал нь дийлдэхээ болилоо. Одоо та бүгдэд том хазаар хэрэгтэй болжээ. Бүү давар, бүү давар…

Avatar

гуйлгачин 2021-01-25 124.158.107.71

Ийм л ард түмэн байгаа гэсэн үг. Асуудалд биш хүнд нь албан тушаалтанд хонзон санасан байдлаар гаргадаг. 100 жил МАН яллаа. Одоо байж байгаа царайгаа хар

Avatar

Зочин 2021-01-25 103.229.122.34

Хэн ч мэдэхгүй хүмүүсийг бөөндөж сонгуульд ялсан нь дангаараа хяналтгүй төрийг бий болгох санаархал нь биелэх боломжтой болжээ.Харамсалтай

Avatar

Зочин 2021-01-25 64.119.26.2

Одоо хяналтгүй чөлөөтэй идэж ууцгаа дарга нар минь

Avatar

Зочин 2021-01-25 202.21.108.53

МАН ын дарангуйлал жинхэнэ одоо л эхэлж бна

Avatar

Зочин 2021-01-25 64.119.27.130

Яг л аж ахуйтай, төсөвтэй ажилладаг түшмэдүүд л авилгалын асуудал гаргана шүү дээ.Тэгээд авилгалд орооцолдох эрсдэлтэй нөхдүүд АТГ-ын даргаа томилоод байгаа нь ашиг сонирхолын зөрчил биш үү?Харин бүх ард түмнээс сонгогдсон, аж ахуйгаас хол, төсөвийн хувиарлалт зохицуулалтаас хол ерөнхийлөгч АТГ-ын тэргүүн, дэд дарга нарыг томилох нь илүү зөв ба шударга юм.МАН-ынхан ер нь зугуухан давараад л байна даа.Төрийн эрх мэдлийг хууль бусаар нэг л нам эзэрхийлэх нь дээ.Ямарч хяналтгүй байх зорилготой дог

Avatar

Зочин 2021-01-25 203.91.115.40

зөв зөв. Ер нь төр-ард түмэнээ хагалан бутаргах ажиллагаа явуулсан хүн ерөнхийлөгч байх ЭРХГҮЙ. Огцруул!!!

Avatar

Зочин 2021-01-25 119.40.98.177

Авилгатайгаа тэмцэж чадахгүй УИХ-нь тарах ёстой юм биш үү.

Avatar

Зочин 2021-01-25 66.181.161.44

Энэ МАН хан өөрсдөө хийсэн ҮХ аа ойлгохгүй байгаа юм уу даа. Сайн уншиж үзээч ээ.

Avatar

Халх 2021-01-25 202.131.236.170

Манай ЕРӨНХИЛӨГЧ маань МАН-д төмсөгдүүлж, гэнэдлээ дээ. Бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг.

Avatar

Badarch taxar 2021-01-25 103.212.118.119

Jenkod huuli oorchlogdsonig ni heleed ogchih hvn bdaggvi yum u suragch shig baih yum

Avatar

Зочин 2021-01-25 66.181.161.111

МАН хууль тайлбарлах эрхгүй шүү.

Avatar

зочин 2021-01-25 139.5.218.154

ЗАВХАРСАН ТӨР. ЯДАЖ ЭХНИЙ ЭЭЛЖИНД 2 ТАНХИМТ ПАРЛАМЕНТ БИЙ БОЛГОХГҮЙ БОЛ СӨНӨЖ ДУУСЛАА

Avatar

Зочин 2021-01-25 202.126.90.107

Зөв.Тэрэнд салаавч өгсөн ч багадна.Сү Батболдоо хамгаал,жонхуу л***р чинь далимдуулаад нийгмээ самраад байна.

Avatar

Зочин 2021-01-25 66.181.161.111

МАН унахын муугаар унана Аягүйдвэл 62-ын УИХ тарж ч мэднэ_ Төрийн институтын харьцаа, эрх мэдлийн хуваарь алдагдахаар төр хямардаг даа

Avatar

Зочин 2021-01-25 139.5.217.123

МАН их бяртай байнаа. Унахын дохио ухаантай юм алга. Одоо та нарын хийгээд байгаа улс төр заль мэхийг захын бацаан уншиад мэддэг болсон. Киногоор та нараас илүү юм мэддэг болсон. Та нарын арга их хоцрогдсон байна шүү

Avatar

Зочин 2021-01-25 202.131.225.197

eleg eleg

Avatar

иргзн 2021-01-25 202.179.26.88

Гадныханы Гар хөл болсон МАН-ын Дарангуйлал хэрээс хэтэрлээ, МАН-ыг Эсэргүүцэж байна
Ерөнхийлөгч Баттулгыг Дэмжиж байна,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж