Монголын боксын холбооны бага хурлын түр зөвлөлийн МЭДЭГДЭЛ

Хуучирсан мэдээ: 2021.01.25-нд нийтлэгдсэн

Монголын боксын холбооны бага хурлын түр зөвлөлийн МЭДЭГДЭЛ

Монголын боксын холбооны бага хурлын түр зөвлөлийн МЭДЭГДЭЛ

“Монголын боксын холбоо”-ны Удирдах зөвлөлийн хурлыг 2021.01.28-ний өдөр товлон хуралдуулах болсонтой холбогдуулан түр зөвлөлийн гишүүд бид дараах мэдэгдлийг гаргаж байна.


“ТОКИО-2020” зуны XXXII дугаар олимпийн наадам хаяанд ирээд байхад Удирдах зөвлөлийн хурлыг яаран хуралдуулж, холбооны Ерөнхийлөгчийг хууль бусаар томилох гэж байгаад Монголын боксын спортын үе үеийн тамирчид, дасгалжуулагчид, гишүүд бид гүнээ харамсаж байна.

 Тус холбооны Ерөнхийлөгч асан Д.Бат-Эрдэнэ нь өөрийн ажлыг хүлээлгэн өгснөөс хойш шинэ Ерөнхийлөгчийг яаралтай томилох шаардлага гараад байгаа билээ. 2021 оны нэгдүгээр сарын 20-ний өдрийн “Монголын боксын холбооны удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” хэмээх 01 дүгээр тушаалд Э.Бадар-Ууган нь “Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч” хэмээн гарын үсэг зурсан байна.

МБХ-ны дүрмийн 5.10-т зааснаар Ерөнхийлөгчийн түр эзгүйд бүрэн эрхийг нь ерөнхий нарийн бичгийн дарга хэрэгжүүлнэ хэмээн тодорхой заасан тул “Тэргүүн дэд ерөнхийлөгч” Э.Бадар-Ууган нь холбооны Ерөнхийлөгчийг орлох эрхгүй юм.

Харин Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан нь УБЕГ-н хуулийн этгээдийн мэдээлэлд өөрийгөө “Удирдах зөвлөлийн дарга” хэмээн бүртгүүлжээ. МБХ-ны 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр тушаалын хавсралтад нь Удирдах зөвлөлийн гишүүд хэмээн есөн хүний нэр бичиж 65%-ийн ирцтэй байсан гэжээ. Удирдах зөвлөлийн гишүүдийг Бага хуралд танилцуулж батлуулах ёстой атал тус шийдвэрт МБХ-ны бага хуралд огт танилцуулж байгаагүй Б.Батбаяр, Б.Чинзориг хэмээх этгээдүүдийн нэрсийг оруулан есөн гишүүнтэй болгон харагдуулж байгаа нь маш ноцтой үйлдэл юм. Холбооны гишүүдийн Бага хурлыг хоёр жил тутам нэг удаа зарлан хуралдуулах ёстой боловч 2017 оноос хойш огт хуралдуулаагүй. COVID-19 цар тахлын үед иргэдийг олноор цуглахыг хориглосон хэдий ч цахимаар хуралдах бүрэн боломжтой.

Гэтэл холбооны Бага хурлыг хуралдуулахгүйгээр Ерөнхийлөгчийг цөөн хэдэн хүний саналаар сонгох гэж оролдож байгаа нь харамсалтай. Дээрх ноцтой үйлдэлүүд удаа дараа гарсаар ирсэн тул МБХ-ны гишүүд 2020 оны аравдугаар сарын 17-ны өдөр Бага хурлыг зарлан хуралдуулж үүсээд байгаа асуудлыг яаралтай шийдвэрлэх зорилгоор түр зөвлөлийн гишүүдийг томилсон болно. Иймд, МБХ-ны түр зөвлөлийн гишүүд бид ойрын хугацаанд МБХ-ны Бага хурлыг зарлан хуралдуулж Удирдах зөвлөлийн гишүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг хуулийн дагуу гишүүдийн саналаар сонгох ажлыг зохион байгуулах болохыг холбооны нийт гишүүдэд мэдэгдэж байна.

Бидэнтэй дараах утсаар холбогдоно уу: 99112296, 95021278, 99515535

2021 оны 1 дүгээр сарын 25

ТҮР ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД:
Л.ЭНХБААТАР /ДАСГАЛЖУУЛАГЧ, СМ/
Ц.ЦЭРЭННЯМ /ДАСГАЛЖУУЛАГЧ, ОУХМ/
Н.БАЯРСАЙХАН /МУГТ/
Т.ҮЙТҮМЭН /МУГТ/
Г.ОЮУНБОЛД /МУГД/
С.ЭРДЭНЭБАТ /ДАСГАЛЖУУЛАГЧ, ОУХМ/
Ц.ЦЭВЭЭНПҮРЭВ /МУГТ/
Ц.НАНДИГЖАВ /МУГД/
Б.ЭНХТАЙВАН /ДАСГАЛЖУУЛАГЧ, ОУХМ/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж