Майами хит баг covid-19-ийг илрүүлдэг нохдыг ашиглана

Хуучирсан мэдээ: 2021.01.25-нд нийтлэгдсэн

Майами хит баг covid-19-ийг илрүүлдэг нохдыг ашиглана

Майами хит баг covid-19-ийг илрүүлдэг нохдыг ашиглана

NBA-ийн Майами хит баг үзэгч, хөгжөөн дэмжигчдээ цэнгэлдэхэд оруулахын тулд бэлтгэгдсэн үнэрч нохдыг ашиглахаар болжээ. Тус багийн зүгээс энэ талын судалгаа шинжилгээг сайтар хийсэн бөгөөд эхний ээлжинд ажилчдын болон тоглогчдын найз нөхөд, гэр бүлийнхэн, цөөн хэдэн улирлын тасалбар эзэмшигчдээ цэнгэлдэх рүү нэвтрүүлэхдээ энэхүү аргыг хэрэглэх аж.

Майами хит багийн үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Мэттью Жафариан “Бидний хэрэгжүүлэх Covid-19 халдварыг илрүүлэх үнэрч ноход бол шинэ зүйл огт биш. Та бүхэн нохдыг нисэх онгоцны буудал дээр эсвэл цэрэг, цагдаагийнхан аюултай нөхцөлд ашиглаж байхыг харсан байх. Бид өмнө нь тэсрэх бөмбөг цэнгэлдэхэд байршуулсан эсэхийг олж тогтоохын тулд нохдыг ашиглаж байсан туршлагатай. Судлаачид ч гэсэн тусгай бэлтгэгдсэн нохой нь коронавирусийн халдвар авсан хүнийг хурдан, алдаагүй олж байгааг тогтоосон” хэмээжээ.

Майами хит баг ирэх Баасан гаригт талбайдаа Лос Анжелес клипперс багийг хүлээн аван тоглох бөгөөд энэхүү тоглолтоос эхлэн улирлын тасалбар эзмшигчид цэнгэлдэхэд тоглолт үзэх боломжтой болох аж.

Майами хит баг AmericanAirlines цэнгэлдэхийнхээ 10 хувийг дүүргэх буюу 2000 гаруй үзэгчдийг оруулах төлөвлөгөөтэй байна.

Одоогоор Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби болон Финландын Хельсинки зэрэг хотуудын нисэх онгоцны буудлууд дээр коронавирусийн халдвартай хүнийг үнэрлэх чадвартай нохдыг ашиглаж байна.

Майами хит багийн хөгжөөн дэмжигчид цэнгэлдэх рүү орохдоо тусгай шалганаар, нохдын хажуугаар өнгөрөх бөгөөд хэрэв халдвартай хүн байвал ноход доош сууж дохио өгөх гэнэ. Харин цэнгэлдэх дотор зөвхөн газтай ундаа, ус зарагдахаас гадна төлбөр тооцоог бэлэн мөнгөөр хийхгүй ажээ. Мөн сэжигтэй хөгжөөн дэмжигчдийг тусгаарлах өрөөг бэлдсэн гэнэ.

Нохойны харшилтай эсвэл нохойноос айдаг үзэгчийг түргэн оношлуураар оношлох аж.

Нохойны үнэрлэх мэдрэмж үнэхээр гайхалтай бөгөөд хууль хүчний байгууллагууд хар тамхи, мансууруулах бодис, тэсрэх бөмбөг, ор сураггүй алга болсон хүмүүсийг нохдын үнэрлэх мэдрэмжийн тусламжтайгаар олдог. Үүгээр зогсохгүй анагаах ухааны эрдэмтэд, судлаачид нохдыг сургаж, чихрийн шижинтэй болон стрессдсэн хүмүүсийг илрүүлэхэд мөн тодорхой төрлийн хорт хавдруудыг олж тогтооход ашигладаг.

Өнгөрсөн жил Германы эрдэмтдийн явуулсан судалгаагаар ноход коронавирусийг 94 хувийг гүйцэтгэлтэй илрүүлж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж