Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа | News.MN

Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

Монгол Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэсэгчилсэн хориг тавьж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.8.2 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.3, 30.4 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 36.8, 36.9, 36.10 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1.5, 57.1.7, 57.1.8 дахь заалт, 76 дугаар зүйлийн 76.2, 76.3 дахь хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.3, 95.4, 95.5, 95.7 дахь хэсэг, 101 дүгээр зүйлийн 101.5 дахь хэсэг, 105 дугаар зүйлийн 105.8 дахь хэсэг, 110 дугаар зүйлийн 110.6, 110.7 дахь хэсэг, 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэг, 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэг,  113 дугаар зүйлийн 113.2.1 дэх заалтад Монгол Улсын Ерөнхийлөгч тус тус хэсэгчлэн хориг тавилаа.

УИХ-аас баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулиар Үндсэн хуулийн суурь зарчмын дагуу бусад эрх мэдэлтэй харилцан тэнцвэртэй, алинаас нь ч хамааралгүй, бүрэн хараат бус, бие даасан байдлаар ажиллах ёстой шүүх эрх мэдлийг УИХ-ын хэт олонхоор дамжуулан эрхшээл, нөлөөлөлдөө авах гэсэн эрх баригч нам, улс төрчдийн зүй бус зорилго биеллээ олох гэж байгаа тул хэсэгчлэн хориг тавьж, төр улсын түүхэнд тэмдэглэн үлдээх нь зөв гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд хориг тавих гол үндэслэл:

  1. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан, УИХ-ын гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг сонгон шалгаруулж, санал болгох замаар УИХ-аас томилох тухай заасан хуулийн зохицуулалтууд нь шүүхийн боловсон хүчний бодлого болон шүүхийн сахилга хариуцлагын асуудалд улс төрийн нөлөө шууд орох, шүүх эрх мэдлийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг бүрэн алдагдуулах гол үндсийг бүрдүүлж байна.
  2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр “эрх зүйч” этгээд ажиллах боломжийг тусгасан нь зүйд нийцэхгүй бөгөөд тус байгууллагуудад эрх зүйн байдлаараа адил биш, ялгамжтай бүрэлдэхүүн ажиллахаар болж байна.
  3. Эрүү, иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийг тухайн шатанд нь дахин нэгтгэж, дотор нь эрүү, иргэний хэргийн чиглэлээр танхимтай байж болох агуулга бүхий зохицуулалт тусгасан нь нэгэнт хүрсэн ололтоос ухарч буй буруу шийдэл гэж үзэж байна.
  4. Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчээс бусад шүүхийн ерөнхий шүүгч, танхимын тэргүүнийг тухайн шатны шүүхийн болон танхимын шүүгчид дотроосоо сонгодог байхаар зохицуулсан нь шүүгчдийг эрх ашгаар нэгдсэн бүлэглэл фракцуудад хуваагдах, өрсөлдөх, хуйвалдан тэмцэлдэх нөхцөл рүү түлхэж, шүүхийг өнөөгийн улс төрийн намуудаас өөрцгүй хэмжээнд ортол нь улам дордуулах бодит эрсдэлийг бий болгох бөгөөд үүнийг зөвшөөрч даамжруулбал Улсын дээд шүүхийн шүүгчдээс анхан шатны шүүхийн шүүгчид хүртлээ ашиг сонирхлоор сүлбэлдсэн, талцаж хуваагдсан тодорхой бүлэглэл фракцуудыг хуулиар байгуулж, Ерөнхий шүүгчдийг авч, ноёрхлоо тогтоосон бүлэглэл нь хонгил байгуулах, түүнийгээ удирдах хууль ёсны мэт зүй бус систем тогтоох аюултай байна.
  5. Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнийг шүүгч гишүүн, шүүгч бус гишүүн гэж ангилж буй нь буруу бөгөөд орон тооны гишүүн тул ямар нэгэн ангилалгүйгээр хэрэг хуваарилах журмын дагуу маргааныг шийдвэрлэх үүрэгтэй. Энэ үүднээс Шүүхийн сахилгын хорооны гишүүн томилогдсоноор тангараг өргөх эрх зүйн зохицуулалтыг шинээр хуульд тусгах шаардлагатай гэж үзэж байна.

Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн энэхүү шинэчилсэн найруулгыг батлахдаа Засгийн газраас 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн 43 зүйл, нийт 274 хэсэг, заалтыг хөндөн өөрчилсөн байх бөгөөд УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслийг ийм өргөн хүрээнд шинэчлэн өөрчилсөн нь уг төслийн үндсэн үзэл баримтлалыг тодорхойгүй болгож, нэг ёсондоо үзэл баримтлалгүй хууль баталсан гэж дүгнэж болохоор байна.

Энэ байдал нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35, 36 дугаар зүйлд заасан хуулийн төслийг үзэл баримтлалынх нь дагуу хэлэлцэх буюу батлах зарчим, шаардлагад нийцэхгүй бөгөөд хууль тогтоогчид шүүх эрх мэдлийн гол хуульд тодорхой ашиг сонирхлоор, эрх зүйт төрийн ёсонд нийцэмгүй, туйлын хариуцлагагүй хандсан гэж үзэж болохоор байна.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-25 139.5.218.101

Одоо өнгөрсөөн Жонхуу минь. Шүүхийг харцаараа хөдөлгөж байсан чинь хуулиар үгүй болсон. Удахгүй шорондоо тавтай морил.

Avatar

Зочин 2021-01-25 203.91.115.40

Хулих жагсаал зохион байгуулж , дандаа худлаагаар хорвоог дүүргэж ерөнхийлөгчөөрөө үргэлжлүүлэн ажиллана гэж сэрүүн зүүдлэх хэрэггүй дээ ЗАЙЛ БАТТУЛГАА!!!

Avatar

Б 2021-01-25 66.181.161.62

УИХ-ыг тарааж шинэ сонгууль явуулъя. Монголын ард түмэн Женкогийн төлөө эцсээ хүртэл тэмцэнээ

Avatar

Зочин 2021-01-25 202.21.108.59

Женко одоо УИХ -г тараах боломжыг судлах хэрэгтэй. Болохгүй бол бусад улстөрийн хүчнүүд, ард иргэдтэй цуг энэ луйвар, авлигалын системээс ард иргэдийг чөлөөлөх ёстой, тэгж байж хөгжил яригдана.

Avatar

Зочин 2021-01-25 66.181.191.76

Төрийнхөө сонгуулийг Үхэрүүд тангад хүн цоохор дээл өмсөөд, бидон тараагаад явахаар нь өгчихдөг юм аа. Жонхуу Ерөнхийлөгчийн сонгуульд найдвартай гарна.

Avatar

Монгол хүн. 2021-01-25 103.10.21.29

Женког нээрээ тангад хүн гээд байдаг яагаад тэгдэг юм бэ? Энхболд бас хятад гэл үү? яагаад заавал баахан өмнө зүгээс иймэрхүү хүмүүс Монголын засгийн толгойд байгаад байдагын?

Avatar

Монгол хүн. 2021-01-25 103.10.21.29

Яана даа энэ Женко. 2021 онч мань эрд маш хатуу байна. Энхболдын унгахдаа өөртөө ашигтай нүүдэл хийж Хүүк бацааныг шатрын хүүгээ болголлоо гэж бодтол харин Энхболдыг 10 нийлүүлснээсч хүчтэй 2р Generation Мангасыг гаргаж ирж байна гэж төсөөлгүй биз. Хүүкийн нам үнэмлэхүй олонхоор УИХ ялсан. Хүүкийн Рейтинг хамгийн өндөр. Хүүк нөхөд хийгээд намын цэргүүдээрээ хүрээлэгдсэн яалтай билээ. Харин Женко Нам огт байхгүй. Нөхөд намын цэргүүд байхгүй. Дайсан хонзонгуудых нь араа шүдээ хавирцгаана.

Avatar

Amar 2021-01-25 124.158.67.140

Женко одоо зүгээр л зайлж явах ёстой газартаа заларсан нь дээр.Монголын хорлож ханадаггүй хар золиг вэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж