Японы маргаантай арлуудыг АНУ хамгаалахаа баталгаажуулав

Хуучирсан мэдээ: 2021.01.25-нд нийтлэгдсэн

Японы маргаантай арлуудыг АНУ хамгаалахаа баталгаажуулав

Японы маргаантай арлуудыг АНУ хамгаалахаа баталгаажуулав

АНУ-ын батлан хамгаалахын шинэ нарийн бичгийн дарга Ллойд Остин Японы албан тушаалтнуудтай анх удаа утсаар холбогдохдоо Токиод амласан зүүн Хятадын тэнгис дэх Бээжинтэй булаалддаг арлуудыг хамгаалах амлалтыг дахин баталгаажууллаа хэмээн Пентагон мэдээлсэн байна.

Остин Японы батлан хамгаалахын сайд Нобуо Кишитэй утсаар ярихдаа АНУ, Японы аюулгүй байдлын гэрээний тавдугаар заалтын дагуу Хятадтай булаалддаг, хүн суурьшаагүй арлуудыг хамгаалж байхаа баталгаажуулсан байна.

Тус арлуудыг япончууд Сенкаку арлууд хэмээн өөрсдийн газар нутаг хэмээдэг бол хятадууд Диаою арлууд хэмээн нэрийдэж Хятадын эзэмшил хэмээдэг аж.

Пентагоны мэдээлснээр Остин Японы батлан хамгаалахын сайдад мөн зүүн Хятадын тэнгис дэх олон талт харилцааны нөхцөл байдалд нөлөөлөх гэсэн оролдлогуудыг түүштай эсэргүүцсээр байхаа амласан байна.

Сүүлийн үед зүүн Хятадын тэнгист Бээжингийн усан онгоцууд зорчих нь олширсонд япончууд санаа зовж байгаа гэнэ. Ийнхүү утсаар ярьсан нь АНУ-ын Ерөнхийлөгч солигдсоноос хойш хоёр улсын батлан хамгаалахын салбар холбоо тогтоосон энхий явдал боллоо. Мөн тэтгэвэртээ гарсан армийн генерал Остин АНУ-ын түүхэн дэх анхны хар арьст батлан хамгаалахын нарийн бичгийн дарга болсон юм.

АНУ Японоос өмнө Тайвань тэргүүтэй холбоотнуудтайгаа холбоо царьж хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэхээ амласан билээ. Гэвч энэ үйлдэл нь Бээжинд таалагдаагүй бололтой. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Хятадын бөмбөгдөгч болон сөнөөгч онгоцнууд олноороо Тайванийн Пратас арлуудын ойролцоо нисч үзэгдсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж