“SpaceX” нэг дор 143 хиймэл дагуул хөөргөж дээд амжилт тогтоов | News.MN

“SpaceX” нэг дор 143 хиймэл дагуул хөөргөж дээд амжилт тогтоов

“SpaceX” нэг дор 143 хиймэл дагуул хөөргөж дээд амжилт тогтоов

“SpaceX” нэг дор 143 хиймэл дагуул хөөргөж дээд амжилт тогтоов

АНУ-ын сансрын технологийн “SpaceX” компани өчигдөр /2021.01.24/ нэг удаагийн нислэгээр хамгийн олон хиймэл дагуул хөөргөсөн дэлхийн дээд амжилтыг эвджээ. Тус компанийн Флоридагаас хөөргөсөн “SpaceX Falcon 9” пуужин 143 хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд хүргэсэн байна.

Үүнээс өмнө 2017 онд Энэтхэгийн пуужин 104 хиймэл дагуул хөөргөсөн амжилтаар тэргүүлж байв. Гэхдээ тойрог замд байгаа төхөөрөмжүүдийн тоо өсөхийн хэрээр хиймэл дагуулууд хоорондоо мөргөлдөх асуудал ихээр гарч, сансрын хог хаягдал олон арван жил хуримтлагдах сул талтайг эрдэмтэд сануулж байгаа билээ.

“SpaceX”-ийн “Falcon 9” пуужин нь “Rocket Lab”, “Virgin Orbit”-ийн пуужингуудаас харьцангуй том бөгөөд ихэвчлэн сансрын нисгэгчид болон ачаа тээшийг Олон улсын сансрын станц руу хүргэдэг юм.

Сүүлийн үед овор хэмжээ багатай хиймэл дагуул бүтээдэг компаниуд олширсон учир хиймэл дагуулыг сансарт хөөргөх тоо нь ч нэмэгдэх болсон. Өчигдрийн хөөргөсөн хиймэл дагуулууд аяны цүнхний хэмжээтэйгээс эхлээд гутлын хайрцагны хэмжээтэй хүртэл янз бүр байсан гэнэ. Энэ удаагийн нислэгээр “SpaceX” компани өөрийн 10 хиймэл дагуулыг хөөргөсөн нь бүгд “Starlink” интернэт сүлжээний төслийн хиймэл дагуулууд байжээ.

Тус компани нь хиймэл дагуулын нэг багц ачааг нэг сая ам.долларын үнээр тойрог замд хүргэж байгаа аж. Харин саяхан “Virgin Orbit” компани өндөрт нисэж буй “Boeing 747” онгоцноос хиймэл дагуул хөөргөх туршилтыг амжилттай гүйцэтгэсэн бөгөөд ингэснээр хиймэл дагуул хөөргөх өртөг улам багасах боломжтой болж байгаа юм.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-25 139.5.219.76

👏👏

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж