Рафаэла Силва: Би холимог тулааны урлагт хөл тавихгүй

Хуучирсан мэдээ: 2021.01.25-нд нийтлэгдсэн

Рафаэла Силва: Би холимог тулааны урлагт хөл тавихгүй

Рафаэла Силва: Би холимог тулааны урлагт хөл тавихгүй

Жүдо бөхийн олимп, дэлхийн аварга Бразилын тамирчин Рафаэла Силваг холимог тулааны урлагт хөл тавьж буй тухай сүүлийн өдрүүдэд зарим эх сурвалжууд мэдээлж байсан билээ. Тэгвэл өдгөө 28 настай Силва энэ бүх цуу яриаг үгүйсгэж, холимог тулааны урлагт хөл тавих төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдэв. Тэрбээр “Энэ бүхэн худал мэдээ. Би MMA-д хөл тавихгүй” хэмээжээ.

Саяхан Бразилын жүдо бөхийн тамирчин Жулиана Тонассе холимог тулааны урлагт хөл тавьж, аварга болсон бол олимпийн хоёр удаагийн аварга, Америк жүдоч Кайла Харрисон мөн мэргэжлийн тулаанч болсон билээ.

Рафаэла Силва оны өмнөхөн сэргээшийн шинжилгээнд бүдрэн хоёр жил барилдах эрхээ хасуулсан. Түүний шинжилгээнээс WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хориотой эмийн жагсаалтад багтсан астмын эмчилгээнд хэрэглэдэг фенотерол хэмээх бодис илэрсэн аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж