Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо 8/1 дүгээр байрны нэг өрхийн гурван иргэнээс, долдугаар хорооны 38А байрны нэг иргэнээс Covid-19 халдвар илэрсэн учраас тухайн байруудыг хамгаалалтад авчээ. Баянзүрх дүүргийн Онцгой комиссын зүгээс тухайн байрны иргэдийг яаралтай шинжилгээнд хамруулахаар шинжилгээний баг гарган ажиллуулж байна.
Нэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд доорх 8 байршилд хамгаалалт гарч, хэсэгчилсэн хязгаарлалт тогтоожээ.
- БГД: 12-р хороо 19-р байр
- БГД: 25-р хороо Голденпарк 303
- БЗД: 26-р хороо Баянмонгол 416
- БЗД: 2-р хороо 4,5-р хэсэг
- СХД: 8-р хороо 50 айлын орон сууц
- СХД: 29-р хороо 141-р байр
- СБД: 3-р хороо 45-р байр
- СБД: 12-р хороо Хангайн 20-778б тоот дахь нийтийн байр
БЗД-ИЙН ОНЦГОЙ КОМИСС
Холбоотой мэдээ