Иран, Панамын усан онгоцуудыг Индонезид саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.25-нд нийтлэгдсэн

Иран, Панамын усан онгоцуудыг Индонезид саатуулжээ

Иран, Панамын усан онгоцуудыг Индонезид саатуулжээ

Индонезийн эрх баригчид нутгийнх нь эзэмшлийн усанд хууль бусаар газрын тос тээвэрлэж явна хэмээн сэжиглэж, Иран болон Панамын тээврийн усан онгоцуудыг саатуулснаа өчигдөр/2021.1.24/ мэдэгджээ.

Ираны далбаатай "MT Horse", Панамын далбаатай "MT Frea" усан онгоцнууд Индонезийн өрнөд Калимантан мужийн эргийн ойролцоогоос баригдсан хэмээн тус улсын далайн аюулгүй байдлын агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Висну Прамадита мэдэгджээ.

Тэрбээр усан онгоцуудыг улсынхаа далбааг ил харагдахаар газарт намируулаагүй, өөрсдийгөө тодорхойлж радио холбоо бариагүй, усан онгоцноос усан онгоцонд хууль бусаар газрын тос дамжуулсан, далайн усанд газрын тос асгасан зэрэг хэд хэдэн ноцтой зөрчил гаргасан талаар тайлбарласан байна.

Эрх баригчид усан онгоцнуудыг цаашид мөрдөн шалгахын тулд Ватамын арлуудад аваачиж хяналтаа тогтоосон аж.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Тегерантай 2018 онд цөмийн хэлэлцээр байгуулахаас татгалзан хэд хэдэн хориг арга хэмжээ авснаас хойш дэлхийн асар том газрын тос, байгалийн хий олборлогч Иран улсын экспорт эрс багасч, уналтад орсон билээ. Улмаар Ираны эдийн засаг хямарч, урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөнүүдэд багагүй саад учирсан юм.

Гэсэн хэдий ч нөгөө талаар Иран хуучны түншүүд, ялангуяа Венесуэльтэй наймаагаа үргэлжлүүлэхийн тулд хууль бус арга хэрэглэх нь ихэссэн юм. Ингэхдээ Ираны усан онгоцууд хаанаас хааш бараа тээвэрлэж байгаагаа нууцлахын тулд далбаагаа ил намируулахгүй, радио холбоогоо унтраан явах нь түгээмэл гэнэ. Мөн Иранын усан онгоцууд ихэвчлэн далайн усанд нууцаар газрын тосоо өөр усан онгоцонд шилжүүлэн ачих аргаар наймаа хийдэг аж.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж