ХӨСҮТ: Сайн дураар шинжилгээ өгсөн хүмүүсээс халдвар илэрчээ

Хуучирсан мэдээ: 2021.01.25-нд нийтлэгдсэн

COVID-19

ХӨСҮТ: Сайн дураар шинжилгээ өгсөн хүмүүсээс халдвар илэрчээ

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Sunday, January 24, 2021

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр  (2021.01.25) ээлжит мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА: 

-Өчигдөр нийт 7065  хүнд шинжилгээ хийхэд  нийслэлд 16  хүнээс халдвар илэрлээ. Дээрх хүмүүс нь БЗД-ийн хоёрдугаар хорооны 4, 5, 8 хэсгийн голомтод бүртгэгдсэн халдваруудын хавьтал юм. Мөн ЭМЯ-ны нэг ажилтан халдварт өртсөн учраас яамны 128 хүнд шинжилгээ хийсэн. Урьдчилсан байдлаар шинжилгээний хариу сөрөг гарсан. Таван хүнийг тусгаарлан, 28 хүнийг гэрийн ажиглалтад авсан. Шинээр илэрсэн 16 тохиолдлын 14 нь БЗД-т илэрчээ. Мөн БЗД-ийн хоёрдугаар хороонд өргөжүүлсэн шинжилгээ хийхэд 1069 хүн хамрагдсан. Шинжилгээ үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт 814, Дархан-Уул 45, Сэлэнгэ 217, Орхон 25, Говьсүмбэр дөрөв, Дорноговь 32, Архангайд гурван халдварын тохиолдол батлагдаад байна. Дүүргүүдийн хувьд Баянзүрх дүүрэгт 425, Баянголд 158, Сүхбаатарт 42, Сонгинохайрханд 76, Хан-Уулд 53, Чингэлтэйд 43, Налайхад хоёр, Багануурт нэг тохиолдол батлагджээ.

Сүүлийн өдрүүдэд хөдөө явахаар дүүргүүдийн шинжилгээний цэгт шинжилгээ өгсөн хүнээс халдвар илэрч байна. Тэр хүнийг тандан судлах явцад халдварын батлагдсан тохиолдолтой хавьтал болсон нь илэрсэн. Өчигдөр салбар хоорондын байгууллагуудын хамтарсан эрсдлийн үнэлгээг хийхэд нийслэлийн хэмжээнд халдвар тархах эрсдэл маш өндөр гарсан.

Хөдөө явах гэсэн иргэнээс, сайн дураараа шинжилгээ өгсөн хүнээс халдвар илэрч байна. Тиймээс нийгэмд шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн эсхүл хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн хүмүүс байхыг үгүйсгэхгүй.

Халдвар авсан хүмүүс хавьтлаа тодорхой хэлэхгүй байна. Уулзалт цуглаан, архи дарс уух зэрэг асуудлаас үүдэн нийтийн байранд халдвар гарч байна. Одоогоор ойрын хавьтал 1255 хүн байна. 81 ойрын хавьтал 14 хоног тусгаарлалтад байсан учраас гаргасан. Зөрөөд 45 ойрын хавьтал нэмэгдэж ирсэн. Үүнээс гадна хоёрдогч хавьтал 80 хүнийг гаргахад, 93 хүн зөрөөд хавьтлын хяналтад орж байна. Нийтдээ хоёрдогч хавьтал 5316 байна. Халдвар авсан нь батлагдсан болон хавьтлуудын тоо нэмэгдэх тусам нийгэмд халдвар тархах эрсдэл маш өндөр болно. Тиймээс албан газрууд ажилчдаараа эрүүл мэндийн асуумж бөглүүлж, ажиллуулж байгаа хүмүүсийнхээ тоог цөөлөх хэрэгтэй.

Сүүлийн үед БГД-ийн 19 байр, БЗД-ийн хоёрдугаар хорооны халдварын  голомт идэвхтэй байна. Улаанбаатар хотын хэмжээнд  814 тохиолдол батлагдаад  байна. Сүүлийн 24 цагт аймгуудад халдвар  бүртгэгдээгүй. Цэргийн  төв  эмнэлгээс 10, ХӨСҮТ-ээс 15 хүн Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг рүү шилжсэн. Хан-Уул дүүргийн эмнэлгээс 20 хүн эдгэрч гэртээ харьсан. Монгол Улсын хэмжээнд батлагдсан халдварын нийт тохиолдол 1643. Үүнээс 1169 эдгэрсэн. 461 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 412, хүндэвтэр 44, хүнд дөрөв, маш хүнд нэг хүн байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж