Израилд 16-18 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.01.25-нд нийтлэгдсэн

COVID-19

Израилд 16-18 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэллээ

Израилд 16-18 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэллээ

Израил улс удахгүй болох элсэлтийн шалгалтйг угтаж 16-18 насны сурагчдыг covid-19-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулж эхэлжээ. Ингэхдээ эцэг эхийн зөвшөөрлийг харгалзан үзэж байгаа юм байна.

Тус улсад вакцинжуулалт өнгөрсөн арванхоёрдугаар сарын 19-нд эхэлсэн бөгөөд өнөөдрийн /2021.01.25/ байдлаар нийт хүн амынхаа дөрөвны нэгээс илүүг нь хамруулаад байгаа гэж Эрүүл мэндийн яам нь мэдэгдсэн байна. Нийт есөн сая орчим хүн амтай Израил улс нь вакцинжуулалтынхаа хурдаар дэлхийд тэргүүлж байгаа юм. Тус улс нь “Pfizer/BioNTech”-ийн вакциныг бүртгэж өндөр настнууд болон бусад эрсдэлт бүлгийн хүмүүсээсээ эхэлж вакцинжуулсан билээ.

Израил улс нь 2020 оны эцэс гэхэд нийт хүн амынхаа 10 хувийг вакцинжуулаад байсан бол өдгөө хүн амынх нь 38 хувь нь covid-19-ийн эсрэг вакцин хийлгээд байна. Одоогийн байдлаар энэ улсад нийт 596 мянган халдварын тохиолдол, 439- нас баралт бүртгэгджээ. Тус улсын эрх баригчид ирэх хоёрдугаар сараас хөл хориогоо сулруулж, эдийн засгаа эргэлтэд оруулж эхлэхээр төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж