Он гарсаар 232 энхийг сахиулагч эх орондоо иржээ | News.MN

Он гарсаар 232 энхийг сахиулагч эх орондоо иржээ

Он гарсаар 232 энхийг сахиулагч эх орондоо иржээ

Он гарсаар 232 энхийг сахиулагч эх орондоо иржээ

УОК-ын шийдвэрээр эх орондоо буцах хүсэлтэй иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгийг үргэлжлүүлж буй. Он гарсаар нийт долоон удаагийн нислэгээр 590 иргэнээ татан авчээ. УОК-ын дэргэдэх Шуурхай штабын мэдээлснээр эх орондоо иргэдийн тухайд

  • Бага насны хүүхэдтэй гэр бүл -29
  • Эрүүл мэндийн шалтгаантай- 32
  • Өндөр настан 6
  • Жирэмсэн -8
  • Саатуулах байранд байсан-59
  • Энхийг сахиулагч 232
  • Бусад шалтгаантай 224 иргэн байгаа юм.

Дэлхий дахины тулгамдсан асуудал болсон covid-19 халдвар дэгдсэнээс хойш нэг жилийн хугацаанд манай улс 28.359 иргэнээ татан авчээ. Тодруулбал, УОК-ын шийдвэрээр нийт 119 удаагийн тусгай үүргийн нислэгээр 21716 иргэн эх орондоо ирсэн байна. Мөн ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6,643 иргэнийг татан авчээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж