Нийслэлд 8 байршилд хөл хорио тогтоогоод байна | News.MN

Нийслэлд 8 байршилд хөл хорио тогтоогоод байна

Нийслэлд 8 байршилд хөл хорио тогтоогоод байна

Нийслэлд 8 байршилд хөл хорио тогтоогоод байна

Улсын Онцгой комиссоос өчигдөр /2021.01.24/   нийслэлд хамгаалалтад авагдсан, идэвхтэй голомтуудын байршлыг зарласан билээ. Тодруулбал, өчигдрийн байдлаар дараах найман  байршлыг хамгаалалтад авч, хэсэгчилсэн хязгаарлалт тогтоосон. 
– БГД: 12-р хороо 19-р байр
– БГД: 25-р хороо Голденпарк 303
– БЗД: 26-р хороо Баянмонгол 416
– БЗД: 2-р хороо 4,5-р хэсэг
– СХД: 8-р хороо 50 айлын орон сууц
– СХД: 29-р хороо 141-р байр
– СБД: 3-р хороо 45-р байр
– СБД: 12-р хороо Хангайн 20-778б тоот дахь нийтийн байр
Эдгээр байршлуудад холбогдох албаныхан иргэдээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд хамгаалалтыг буулгах тов байршил бүрт харилцан адилгүй байна.

Нийслэлд сүүлийн хоногуудад хөл хорионы дэглэмийг сулруулсантай холбоотой хүн амын шилжилт хөдөлгөөн ихэссэн, үсчин, гоо сайхан, томоохон барааны зах, худалдааны төвүүд нээгдэж байгаа нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлжээ. Халдвар батлагдсан тохиолдлуудын ойрын болон хоёрдогч хавьтлуудаас илэрч байгаа бөгөөд халдварын хавьтал болсон хүмүүс олдохгүй, утсаа авахгүй, байршлаа хэлэхгүй байх, халдвар авснаа мэдэхгүй олон нийтийн газраар үйлчлүүлэх тохиолдол гарч буйг албаныхан мэдээлсэн.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-25 45.153.160.139

>>>>>>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-01-25 66.181.187.192

Хязгаарлалт тогтоосон байршлуудыг хорооноос гадна гудамжны нэр, дугаараар нь танилцуулаач! Хороо, хориныг тэндхийн хүмүүс л мэднэ ш дээ. Хүмүүс тэдгээр газрыг тойрч явж байвал хэрэгтэй биз дээ?

Avatar

иргэн 2021-01-25 202.179.26.88

тэдгээр олдохгүй байгаа Хүмүүсийг нэн даруй олж аваад Баривчилж торгож шийтгэх хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж