ОХУ жагсагчдад эрүүгийн хэрэг үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.25-нд нийтлэгдсэн

ОХУ жагсагчдад эрүүгийн хэрэг үүсгэжээ

ОХУ жагсагчдад эрүүгийн хэрэг үүсгэжээ

ОХУ-д сүүлийн хэдэн жилд болоогүй өргөн хүрээг хамарсан эсэргүүцлийн жагсаал өнгөрсөн амралтын өдрүүдээр боллоо. Оросын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальный химийн бодист хордож, гадаадад эмчлүүлээд эх орондоо эргэн ирмэгц баривчилсныг эсэргүүцэн ард иргэд жагссан юм. Навальныйг буруутгаж буй улс төрийн зорилготой хэргүүдэд тэрбээр 10 гаруй жил шоронд хорих ял сонсох магадлалтай байна. Түүнийг суллахыг шаардсан жагсаалын үеэр Бямба гаригт 3000 гаруй хүн баривчлагджээ. Тэгвэл ОХУ-ын мөрдөн шалгах газраас цагдаа нарын эсрэг хүч хэрэглэсэн жагсагчдад эрүүгийн хэрэг нээжээ. Цагдаа нарын эсрэг хүч хэрэглэх, үймээн самуун тарьсан хэрэгт тав хүртэл жил шоронд хорих хуультай.

Зөвхөн Санкт-Петербург хотод гэхэд 10 мянга гаруй хүн жагсаалд оролцсон ба нийслэл Москва хотоос эхлээд Сибирийн  Якутск хот хүртэл 20 гаруй хотод жагсаал өрнөсөн байна. Москва хотноо Пушкины талбайд жагсагчдын эсрэг цагдаа нар хүч хэрэглэж, бороохойгоор зодох зэргээр хэрцгий ханджээ. Албаны эх сурвалжуудын мэдээлснээр Пушкины талбайгаас 30 орчим хүн эмнэлэгт хүргэгджээ. Түүнчлэн ОХУ-ын аюулаас хамгаалахын ажилчдын хийсэн олон тооны видео бичлэгийг нотлох баримт болгон ашиглах гэнэ. Түүнчлэн Санкт-Петербург хотноо цагдаа нар дунд эргэм насны эмэгтэйг өшиглөн зодож буй бичлэг олон нийтийн дургүйцлийг төрүүлжээ. Тухайн эмэгтэй тархиндаа хүнд гэмтэлтэй эмнэлэгт хүргэгдсэн байна.

Эх сурвалж: The Telegraph, Tass

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж