Иргэний акцыг улс төрийн акц болгон урвууллаа | News.MN

Иргэний акцыг улс төрийн акц болгон урвууллаа

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Иргэний акцыг улс төрийн акц болгон урвууллаа

Иргэний акцыг улс төрийн акц болгон урвууллаа

Өнгөрсөн 2020 оны тавдугаар сараас үйлчилж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гүйцэтгэх засаглалын тэргүүний эрх мэдлийг тэлсэн. Энэ эрх мэдлийг анхлан хэрэгжүүлэх хувь заяа Ухнаагийн Хүрэлсүхэд ногдсон. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу хуулиар олгогдсон эрх мэдлээс гадна COVID-19-ийн цар тахалтай цаг алдалгүй тэмцэх, оновчтой гэтлэн гарах нэг удаагийн /нэг удаа зургаан сараар сунгахаар заасны дагуу ирэх долдугаар сар хүртэл сунгагдсан/хуулиар парламентаас хамааралгүйгээр төсөв хөрөнгө зарцуулах эрхийг гүйцэтгэх засаглалд олгосон бөгөөд ингэснээр У.Хүрэлсүх нь Монголын улс төрийн түүхэн дэх супер эрх мэдэлтэй Ерөнхий сайд болсон юм.

Харин супер эрх мэдэлтэй Ерөнхий сайд маань зургаан сар эрх мэдлээ хэрэгжүүлээд өнгөрсөн Пүрэв гаригт огцорлоо. Дангаараа биш кабинетаараа огцорлоо.

Энэхүү гэнэтийн үйл явдал өнгөрсөн Лхагва гаригт Сүхбаатарын талбайд болсон тайван цуглаанаас улбаатай. Дөнгөж амаржсан эх, нярай хоёрыг цар тахлын халдвартай учраас ХӨСҮТ рүү шилжүүлэх явцад хүндэг бус хандан гурван есийн хүйтэнд нимгэн хувцастай амаржих газраас гарган машинд суулгасан дүрс бичлэг монголчуудын тэвчээрийг барсан. Угаасаа цар тахлын халдвараас сэргийлсэн Засгийн газрын арга хэмжээ, шийдвэрүүд оновчтой эсэхэд эргэлзэж, хөл хорио нэрийн дор хүний эрхийн бүдүүлэг зөрчил олонтаа давтагдсан, зарим шийдвэр иргэдэд болон эрх мэдэлтнүүдэд өөр өөрөөр үйлчилж байгаад Монголын олон нийт дургүйцэж байсны илрэл нь Лхагва гаригийн тайван цуглаан байсан юм. Улаанбаатарын хилийн цэс дээр ирчихээд ажил хариуцсан дарга нарын шуурхай, уялдаагүй байдлын буруугаас амиа алдсан иргэн, эмчийн тусламж авч чадалгүй амиа алдсан есөн настай охины эмгэнэлт тохиолдлоос гадна нутагтаа ирж чадахгүй гадаадад гацсан жирийн иргэд олон байхад эрх мэдэлтнүүд дараалал дайран ирдэг, бас сүүлийн тохиолдолд “ачаа” болон ирсэн, машин зөвшөөрөл, QR код олголттой холбоотой нээлттэй бус байдал, УОК, НОК гэсэн нэрийн дор хүний эрхийн наад захын мэдрэмжгүй хийдэг мэдээллүүд иргэдийн сэтгэлд хуримтлагдсаар байсныг харууллаа. Мөн монголчууд 30 жилийн өмнө сонгон авсан ардчиллын үнэт зүйлс, зарчмуудыг дараа дараагийн үедээ суулган соёолуулж чадсаныг харуулсан үйл явдал байлаа. Сүхийн талбайд очсон залуучууд олон хүний сэтгэлд ирээдүйд итгэх найдварыг төрүүлсэн байх. Уржигдар хойд хөрш Орос даяар өрнөсөн эсэргүүцлийн жагсаал, жагсагчидтай Оросын төр хэрхэн харьцсан нь монголчуудын сонголт зөв байсныг нотоллоо.

Эрх баригчдыг илүү хариуцлагатай байх, илүү хүнлэг байх, илүү ухаалаг байхыг шаардсан иргэний энэхүү акц харамсалтай нь улс төрийн акц болон хувирлаа. Монгол Улсын Шадар сайд, УОК-ийн дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар Лхагва гаригийн орой хариуцлага хүлээн огцорч байгаагаа зарласан боловч тэр шөнөдөө супер Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс төрийн шийдвэр гаргаж, кабинетаараа огцрох процессийг Пүрэв гаригт шуудрууллаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Пүрэв гаригийн өглөө орон нутаг руу томилолтоор явахаар зэхээд байсан юм. Багийн хоёр хүндээ хариуцлага үүрүүлж, өөрөө сугарч үлдэхийг хүсээгүй гэж тайлбарлаж байгаа боловч У.Хүрэлсүхийн энэ нүүдэл уран бөгөөд хорон байлаа. Ерөнхий сайдын эрх мэдлийг авахын төлөө Ерөнхийлөгчтэй барилцсан гараа тавих завшаантай бөгөөд нэр цэвэр үлдэх зөвтгөлтэй боломжийг олголоо. Ерөнхийлөгчийг өрж амжаагүй байхад нь гулд татаад өвдөг шороодууллаа.

Супер Ерөнхий сайдын суудал УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд шилжих нь цаг хугацааны асуудал болоод байна. Хуулийн дагуу шинэ Ерөнхий сайдын нэрийг өнгөрсөн Баасан гаригт УИХ-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан.

Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт Ерөнхий сайд томилох процессийг зохицуулсан бөгөөд хуулийн хугацаанд нь УИХ-д саналаа оруулна гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир мэдэгдсэн.

Парламентын олонхиос оруулж ирсэн Ерөнхий сайдыг шинээр томилох саналыг Ерөнхийлөгч тогтоолын төсөл болгон УИХ-д өргөн барих учиртай. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын байнгын хороо болон нэгдсэн чуулганд тогтоолын төслийг өөрөө танилцуулах хуулийн зохицуулалттай. Үндсэн хуульд зааснаар “УИХ-д суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулна.

Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.

Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө”  гэж заасан.

Халдварт цар тахлын эсрэг хариуцлага, ёс зүй нэхсэн иргэд гар хоосон хоцорлоо. Засаг огцорлоо гээд Covid-19 арилсангүй, хариуцлага дээшилсэнгүй, ёс зүй мэдрэгдсэнгүй. 11:00 цагийн мэдээгээрээ Амбаа эгчдээ загнуулсаар үлдлээ.

Д.НАРАНТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

god 2021-01-25 192.82.84.90

i'm god

Avatar

ard tumen 2021-01-25 142.114.4.127

ХҮРЭЛСҮХ ОЮУНТОЛГОЙН ХАРИУЦЛАГААС БУЛТАН АРД ТҮМНЭЭ ОРХИН ЗУГТЛАА, СҮХБААТАРЫН ТАЛБАЙД АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ӨЛСГӨЛӨН ЗАРЛААД БАЙГАА УИX-ИЙН ГИШҮҮН ГАНБААТАРТАЙ УЛСААРАА ӨЛСГӨЛӨН ЗАРЛАХ МОНГОЛОО АВРАX ЭЦСИЙН ЦОРЫН ГАНЦ ЗАМ ҮЛДЛЭЭ, НЭГДЭЦГЭЭЕ!!!

Avatar

иргэн 2021-01-25 202.179.26.88

Шударгын дүрээр Төрөөр тоглосон МАН, Хүрэлсүх, Сү Батболдын нарын Урвагчидын Үнэн төрх нь эхнээсээ илчилэгдэж эхэллээ, МАН Хүрэлсүх СүБатболд Оюутолгойн Гадныханд Урважээ,

Avatar

ard tumen 2021-01-25 142.114.4.127

Хүрэлсүх Оюунтолгойн авилгалыг илрэх болохоор өөх ч биш булчирхайч биш хөгийн шалтаг хэлж эx орноосоо урван зугтлаа!!!

Avatar

Зочин 2021-01-25 192.82.76.167

Корона г дийлэхгүй болмогц бүгдийн задгай болгож хаяад амь амиа бодоорой гээд зугтдаг байна шүү.Хэрэггүй бүтэн жил түгжлээ..

Avatar

Zochin 2021-01-25 202.9.46.153

Toglood shoglood bgamu zarimda sonin niitlel bichxiin. Hurelsuhiin ZG sain ajilsan Ard irged buruu turhiraltand het awtsan deerees hoish.

Avatar

zochin 2021-01-25 202.9.40.116

Odoo Erunhiilugch bolh gej neleen deer bildsen jyjig yum bainlee . U.Hyrelsyh Erunhiilugch
boloh geed iim zavaan yum hiisen yum bainlee !
Neleen deer nairuulj bildsen Jujigend Bugd unlaa
Monoliin Ard Tumneer Saihan Goy Togloom hiilee … …. ….

Avatar

Дорж 2021-01-25 139.5.216.235

Хулхи,Худалч, Хурандаа, Хүрэлсүх түгжилдэж ард түмэниихээ итгэлийг алдлаа Одоо улс төрөөс зайлсан нь дээр шүү

Avatar

зочин 2021-01-25 192.82.74.226

хүрэлсүхийн зөв Орой тийш үймээн самуун болж эхэлсэн. Даамжирвал цаашид ингээд давтагдаад байхыг үгүйсгэхгүй.онц байдал тогтоож бүх эрх мэдлийг нэг гарт өгөхийг үгүйсгэхгүй

Avatar

Нооноо 2021-01-25 66.181.188.118

Иргэний акц гэдэг чинь улс төрийн л акц шүү дээ. Иргэн улс төрд оролцож болохгүй гэсэн хууль хаана ч байхгүй. Худлаа ярих, хулгай хийхийг л улс төр гэж ойлгодог болчихоогүй л юм бол….

Avatar

Зочин 2021-01-25 202.126.89.47

БУРХАН МИНЬ ЭХ БОЛСОН 6 ЗҮЙЛ ХАМАГ АМЬТАДЫН ТУСЫН ТӨЛӨӨ ЗАЛБИРЪЯ , ЭНЭ ДАЯН ДЭЛХИЙ, УЛС ОРОНД МАНЬ НҮҮРЛЭСЭН ЦАГ БУСЫН ГАМШИГ ЗОВЛОН ҮҮРД АРИЛЖ ЭНХ ТУНХ АМАР АМГАЛАН ЦАГ ИРЖ ХҮН ЗОНЫ НУРУУ ТЭНИЙХ БОЛТУГАЙ ??? УМ БАЗАР ВААНИЙ ХУМ ПАД СУУХАА

Avatar

иргэн 2021-01-25 202.179.26.88

Хүрэлсүх бол жинхэнэ Хулхи гар, Хүрэлсүхийн намтар бол хийж байсан ажлаа дандаа дутуу хаяж дундаас нь зугтаж Урваж шарваж явдаг гэдгийг Монголчууд одоо мэдэхийн дээдээр мэдэж авлаа, Ядрах цагт Нөхрийн чанар танигданаа гэгчээр Хүрэлсүх Иргэд олон түмэнд жинхэнэ Яс чанараа таниуллаа,

Avatar

баярыг шүтэгч 2021-01-25 66.181.161.77

батболдын и мартаас худалдан авалт бүү хии эх орноо бод хулгайчаас зай барь баярын номыг уралдан авч шившигээ тарьсанаа бүү март дэлхиин жишгииг дага

Avatar

и мартаас татгалз дайсныг хашраа 2021-01-25 66.181.161.77

солонгосын кванжу хотод их дэлгүүр нурж олон хүн нас барсан авилгалын шинж байснаас иргэд сүлжээг нь бойкотлосон өөр хүмүүс авсны дараа байдал тогтворжсон эндээс сурцгаая и март биднии алдсан хөрөнгө шүү

Avatar

Ард 2021-01-25 202.126.89.145

Хүрэлсүх нь Баттулгын дэмжлэгээр Ерөнхий сайд болж бутарч явсан МАН-ыг нэгтгэн авсан нь гашуун боловч үнэн. Бүү март!

Avatar

Иргэн 2021-01-25 124.60.114.164

Эмнэлгийн ажилчид ичээсэй.22 товчоон дээр өвчтэй хүн эмнэлгийн тусламж хүсээд амь тавьж байхад хөдлөөгүй байж сайдаа огцоруулахгүй гээд жагсаж байдаг ямар ялзарсан хүмүүс бэ.яасан ичхээ байсан нүүрнүүд бэ.Эрүүл мэндийн байгууллага үнэхээр ялзаржээ.

Avatar

Зочин 2021-01-25 122.201.31.144

УМАН АРДЧИЛАЛТАЙ НАМ ЮМАА

Avatar

Зочин 2021-01-25 64.119.16.132

Хүнийг буланд шахаж нүдэх гэж байгаад алдчихлаа !!! Ккк! Жэнкогийн сурсан арга мэргэшсэн мэргэжил эзэндээ дандаа ялалт авчираад байдгүй бололтой !!! Ккк!

Avatar

Иргэн 2021-01-25 124.60.114.164

Ард түмэн өарсдөө буруутай ЯМАРЧ хэрсүү ухаан баыхгүй.Хэн попорчин бэ гэдгийг ялгаж салгаж мэдэхгүй хууртддаг.30 жил хууртаж одоо ард түмний амьдрал тартагтаа туллаа.Сараа хатан гэж бас нэг попорчин авгайд мөн их хууртлаа.Короно д бэлэн гээд байсан юу боллоо.Тэр их мөнгө Сараа хатан яасан вэ.Одоо өөрийнх нь тавьсан сайд эмнэлгийн ажилчдын буруугаас болж короно гарч харамсалтайгаар олрн хүн амь насаа алдаад байхал өөриыгөө дахин сайд болгоно гээд жагсаал зохион байгуулж байна.Эмч нар ичээсэй.

Avatar

зочин 2021-01-25 202.21.108.5

Хамгийн хорлонтой нь анх удаа иргэд тэр дундаа бидний ирээдүй болсон залуучууд өөрсдийн итгэл үнэмшлээрээ хүний эрх хүнлэг ёсны төлөө жагсаж үзэл бодлоо илэрхийлсэнийг үр дүнгүй болгож улс төрийн зорилгоор ашигласанд байгаа юм.

Avatar

Зочин 2021-01-25 98.37.87.139

Hurelsuh Batboldiin tuluu mun JDU chdiin tuluu tangarag orgoson hun dee

Avatar

иргзн 2021-01-25 202.179.26.88

Хүрэлсүх бол Шударга ёсны жинхэнэ Худлаа дүр, Монгол цэргийн Хурандаа нар хэзээ ч ганц хоёр Сахилга алдсан цэргээсээ болж бүхэл бүтэн анги нэгтгэлээсээ Урваж нэгнээ Хөлдөө чирээд хаЯж явдаггүй юм, Хүрэлсүх тушаал дэвших гэж санаархаж байгаа БҮҮ ГОРЬД, Хүрэлсүхээс хэзээ ч Шударга зүйлийг Бүү хүлээ,

Avatar

3 мулгуу 2021-01-25 66.181.161.77

хэнтии дандаа мангарууд сонгодог одоо хошного долоогч мангарсүхээ тат хуурамч бичиг хиидэг бөхөө тэтгэвэрд гарга

Avatar

Зочин 2021-01-25 64.119.26.30

Цэргийн сургуулийн 4 жил армийн 152-р ангид нэг жил армийн 152 дугаар ангид салбарын улс төрийн орлогч байсан хүн хурандаа болно гэж байх уу? Төрөөс өгсөн хөдөлмөрийн гавъяа, алтангадас одонг хаа хамаагүй одонгоос доор үзэж байгаа, УИХ-ын индэрийг хувийн өш хонзон заналхийлэлийн индэр болгож байгаа ийм хүний удирдсан нам яаж ард иргэдийн төлөө үйл ажиллагаа явуулах вэ? Саяхан баталсан үндсэн хуулиндаа засгийн газрын бүтцийн асуудлыг дахин засварлана гэж энэ ЛAЛAP-ынхан хуцaж байх шиг.

Avatar

Равдан 2021-01-25 139.5.216.235

Хүрэлсүхийн чаддаг зүйл нь хулхидах, лолрох, сүржигэнх эцэст нь ханилсан нөхрөө араас нь ТҮГЖИЛДЭЖ УНАГАХ мэхийг гаргууд сайн сайн эзэмшжээ.Монголын төрөөс зайлсан нь бидэнд өлзийтэй юм

Avatar

Зочин 2021-01-25 66.181.161.91

Ид тулалдааны үеээр анги нэгтгэлээ орхин явсан хурандааг яах ёстой вэ ?. Шууд цэргийн хээрийн шүүхээр оруулаад л байлдааны цагийн хуулиар ,, Эх орноосоо уравсан ,, гэдэг зүйл ангиар өчиггүй буудахх ёстой.

Avatar

Зочин 2021-01-25 64.119.21.223

ЗӨВХӨН ӨӨРТ НЬ ТААЛАГДДАГ ХООСОН АГУУЛГАТАЙ СҮРЖИН ,ЁСОЛГОО…ЯМАР ОФИЦЕР ДАЙНЫ ХУУЛИАР АЛДАА ГАРГАСАН ДАЙЧИНАА ХАМГААЛАХ НЭРЭЭР ШТАБАА ТАТАН БУУЛГААД ХААШАА Ч ЮМ ЯВЧИЖ БАЙСАН ЮМ.ЧАВГАНЦ НАРТ ЗОРИУЛСАН ХАЛАМЖИЙН ГАНЦ НЭГ АРГА ХЭМЖЭЭ АВЧААД АРД ТҮМЭНИЙ ХАЙРЫГ НАСАН ҮҮРД ОЛЦОН МЭТ ЭНДҮҮРЧ ДӨВЧИГНЭЖ БАЙГАА НЬ ТЭЭР ЖИЛ ТОЛГОЙДОО ТУУЗ УЯЧААД САГСАЛЗАЖ ЯВСАНЫГ НЬ ЭРГЭН САНГАДУУЛЧЛАА.ИЙМ ХҮН БАЙЖЭЭ. БУСАДТАЙГАА АДИЛХАН Л ШУДРАГА БИШ БАЙСАН ЮМ БАЙНА ШҮҮ ДЭ.ЧАМД ИТГЭЖ БАЙСАН ӨӨРТӨӨ ГУТАЖ БАЙНА! .БАЯРТАЙ

Avatar

Монгол 2021-01-25 202.131.236.170

Хүрэлсүх ард түмэндээ худлаа хайр зарлаж, жинхэнэ чадваргүй, хулчгар болохоо харуулж, жүжиг тоглож болдогийг харуулсан. Ичихгүй Ерөнхийлөгч болохоор өөрийнхөө нэрийг дэвшүүлнэ дээ.

Avatar

Зочин 2021-01-25 202.126.88.196

Хулхи Хурандаа Хүрэлсүх урдын адил ээлжит Түгжилдэх ажлаа амжилттай гүйцэтгэлээ. Тэрээр эхлээд М.Энхболдыг,Дараа нь Ж.Эрдэннбатыг, эцэст нь Х.Баттулгыг түгжилдлээ…..

Avatar

Зочин 2021-01-25 124.158.107.35

Хүрэлсүхэд өөрийн хэлсэн ярьсан сүржин зүйлээ гүйцэх ухаан, мэдлэг чадвар, зориг байхгүй дээр нь бусаддаа ямар нэг хэмжээгээр төмсөгдүүлсэн, учир байдал эвгүй болонгуут бултаж зугатаж байна. Ийм хүнд дахиж ямарч албан тушаал хашуулж үл болно . Тэр гудамжнаас попроод явж байг.

Avatar

ard tumen 2021-01-25 142.114.4.127

Ерөнхийлөгч болох гэсэн сүүлийн аргаа барсан арга уу? Оюунтолгойгоос айв уу? Айдгүйгээр нь Ганбаатарыг сонгоё доо энэ удаа. Эсвэл эдийн засагч Баярхүү гэж их ноён нуруутай соён гэгээрүүлэгч байна.

Avatar

Зочин 2021-01-25 202.126.89.158

Eber tyyrai. Erh medel. Shudtei arslan bolgood ch…bolobsrol medleg muu bol had murguud zogsdog yum bna

Avatar

Хүкийг хэзээ шалгах вэ? 2021-01-25 202.21.108.59

УРД ӨМНӨ БАЙГААГҮЙ ЭРХ МЭДЭЛТЭЙ ЕС БАЙСАН Ч УРД ӨМНӨ БАЙГААГҮЙ ЧАДВАРГҮЙ ЕС БАЙЛАА, ТЭРЭЭР ЭЗ ИЙГ ЕРӨНХИЙД НЬ БҮРЭН АЛААД , ЦААШИД АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙГЭЭ ОЙЛГООД ЗУГАТСАН Ч ОТ- Г ХАЯЖ, ОЦФШОРЧИН СҮ Д БОЛОМЖ ОЛГОН МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШГААС УРВААД ЗУГАТАВ. ОДОО ТҮҮНИЙГ МОНГОЛ УЛСААС УРВАСАН ХЭРЭГ ХҮЛЭЭЖ БАЙНА.

Avatar

Бөх сонирхогч 2021-01-25 49.0.156.15

Сөрсөн базаа гэж энийг хэлэх байх, эсвэл улс төрийн том шанаа гэх юм уу. Ерөнхийлөгч болон Ардчилсан намын Ерөнхийлөгчийн талынхан энэ жагсаалсыг ашиглаж улс төрийн тоглолт хийх гээд сөрсөн базаанд далаараа нам 100 хувь авахуулсан үйл явдал болж өнгөрлөө. Иргэн бие аль ч намынх биш, гэхдээ ийм сонирхолтой бөх үзээгүй удсан байна.

Avatar

зочин 2021-01-25 192.82.65.120

Амбаа эгч олигтой загнахгүй юм.

Avatar

Зочин 2021-01-25 103.111.68.3

НИЙГМИЙГ АЮУЛААС ХАМГААЛАХ ЯАМАА БАЙГУУЛААРАЙ. ХУЛГАЙ, ДЭЭРЭМ ДЭНДЛЭЭ.

Avatar

Зочин 2021-01-25 202.131.225.197

1:00 цагийн мэдээгээрээ Амбаа эгчдээ загнуулсаар үлдлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж