600 метрийн гүнд гацсан уурхайчдын 11 нь аврагдлаа | News.MN

600 метрийн гүнд гацсан уурхайчдын 11 нь аврагдлаа

600 метрийн гүнд гацсан уурхайчдын 11 нь аврагдлаа

600 метрийн гүнд гацсан уурхайчдын 11 нь аврагдлаа

Хятадын Шандунь мужийн Чишиа хотын ойролцоох алтны уурхайд энэ сарын 10-нд дэлбэрэлт болж, уурхайн гарцууд таглагдсаны улмаас 22 уурхайчин газрын гүнд гацсан билээ. Уурхайчид 600 орчим метрийн гүнд хоёр долоо хоног гацаж байгаа бөгөөд өнөөдөр /2021.01.24/ эхний 11 уурхайчныг эсэн мэнд гарган авсан байна.

Уурхайн өөр нэг хэсэгт гацсан 11 уурхайчинтай  аврагчид өнгөрсөн долоо хоногт холбоо тогтоож,  тусгай хоолойгоор хоол хүнс, эм илгээсэн юм. Тэдний нэг нь шархаа дийлэлгүй нас барсан ба үлдсэн 10 нь дахин холбоогүй болж, тэдний хувь заяа хэрхэх нь тодорхойгүй байна.

Уурхайн ам их хэмжээний нурангинд дарагдсан тул өрөмдөж, гарц гаргах ажил маш хүнд нөхцөлд үргэлжилж байгаа юм. Мөн өөрмдлөгийн явцад ус гарч, уурхайчдын байгаа хэсгийг үерлүүлэх аюул тулгарч буй гэнэ.

Хятадад уурхайн аюулгүй байдлын дүрэм муу мөрдөгддөгөөс осол их болдог ба өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Чунцин хотод болсон уурхайн ослын улмаас 23 хүн амиа алдаж байв.

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-24 31.220.0.249

!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-01-24 64.119.22.250

300 metr

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж