Дайэйшо түрүүлж, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ цол ахихад ойртлоо

Хуучирсан мэдээ: 2021.01.24-нд нийтлэгдсэн

Дайэйшо түрүүлж, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ цол ахихад ойртлоо

Дайэйшо түрүүлж, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ цол ахихад ойртлоо

Мэргэжлийн сүмо бөхийн энэ оны хацү башёгийн сүүлийн өдрийн барилдаанууд өнөөдөр(2021.01.24) болж, Дайэйшо макүүчи зиндааны анхны түрүүгээ хүртлээ. Тэрбээр энэ өдөр маэгаширагийн тавд эрэмбэтэй Окиноүмиг давснаар 13 даваа, хоёр унаатай болж ардаа байх бөхөөс даруй хоёр даваа илүүтэйгээр түрүүллээ.

Мөн хоёр озэки цолтон учраа таарсан бөгөөд Асанояама Шодайг давжээ. Хоёр озэки хоёулаа 11 даваа, дөрвөн унаатай энэ удаагийн башёг өндөрлүүллээ. Харин озэки цолоо эргүүлэн авах хүсэлтэй сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сүүлийн өдөр маэгаширагийн долоод эрэмбэтэй Мэйсэйг давснаар 11 даваа, дөрвөн унаатай башёг дуусгав. Тэрбээр ирэх башёд найм болон түүнээс дээш даваа авбал сүүлийн гурван башёд нийт 33 даваа авсан үзүүлэлттэй болно.

Озэки цол олгох дүрмэнд сэкивакэ, комүсүби цолтой бөх гурван башё дараалан 33 даваа авах ёстой гэж заасан байдаг.

Магадгүй сүүлийн дөрвөн башёгийнхоо гуравт нь 10-аас дээш даваа авсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн энэхүү амжилтыг сүмо бөхийн холбоо үнэлж, озэки цол өгч болзошгүй.

Бусад монгол бөхчүүдийн хувьд Тамаваши Б.Мөнх-Оргил Котоэког давсан бол Кирибаяама Б.Лхагвасүрэн Митакэүмид, Ичиножо А.Ичинноров Хокүтофүжид, Хошорюү С.Бямбасүрэн Оношод тус тус өвдөг шорооджээ. Ичиножо А.Ичинноров, Хошорюү С.Бямбасүрэн нар есөн даваа, зургаан унаатай башёг өндөрлүүлсэн бол Кирибаяама Лхагвасүрэн найман даваа, долоон унаатай, Тамаваши Б.Мөнх-Оргил зургаан даваа, есөн унаатай энэ удаагийн хацү башёг дуусгалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж