"Нийслэлд халдвар хумигдаагүй тул гарах хөдөлгөөнийг хязгаарласан"

Хуучирсан мэдээ: 2021.01.24-нд нийтлэгдсэн

"Нийслэлд халдвар хумигдаагүй тул гарах хөдөлгөөнийг хязгаарласан"

"Нийслэлд халдвар хумигдаагүй тул гарах хөдөлгөөнийг хязгаарласан"

Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг өнөөдөр (2021.01.24) цахимаар хуралджээ.

Нийслэлд сүүлийн хоногуудад хөл хорионы дэглэмийг сулруулсантай холбоотой хүн амын шилжилт хөдөлгөөн ихэссэн, үсчин, гоо сайхан, томоохон барааны зах, худалдааны төвүүд нээгдэж байгаа нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлжээ. Халдвар батлагдсан тохиолдлуудын ойрын болон хоёрдогч хавьтлуудаас илэрч байгаа юм. Халдварын хавьтал болсон хүмүүс олдохгүй, утсаа авахгүй, байршлаа хэлэхгүй байх, халдвар авснаа мэдэхгүй олон нийтийн газраар үйлчлүүлэх тохиолдол гарч буй аж.

Иймд худалдаа үйлчилгээний байгууллагуудыг нээсэн энэ үед халдварт өртөх эрсдэл маш өндөр байна. Халдвар авснаа мэдэхгүй, санаатай ба санамсаргүй хэлэхгүй тохиолдол байна. Тиймээс иргэд онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхаарууллаа.

Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар "Хоёр Засгийн газар солигдож байгаа  энэ үед Шуурхай ажлын хэсэг хуралдаж, үүрэг чиглэл өглөө. Улаанбаатар хотод  халдварын голомт бүрэн хумигдаагүй байна. Халдварыг орон нутагт алдахгүйн тулд нийслэлээс гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт тавьсан хэвээр байна.

Иргэдээ орон нутагт очсон хойно нь бүрэн хяналт тавих боломжтой аймаг иргэдээ нийслэлээс татан авч байна.

Нийслэлийн онцгой комисс хуралдаж, өчигдрөөс тодорхой үйлчилгээний байгууллагуудыг нээсэн. Үйлчилгээний байгууллагууд нь халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих шаардлагатай. Улаанбаатар хотын хэмжээнд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих зорилгоор 500 гаруй бүрэлдэхүүнтэй баг нэмж гаргасан.

Бизнеийн үйл ажиллагааг идэвхжүүлэхээр тодорхой шийдвэр гаргаж байгаа тул аж ахуй нэгжүүд халдвар хамгааллын дэглэм мөрдөж ажиллах шаардлагатай.

Засгийн газраас вакцинжуулалт хөтөлбөрийг баталсан байсан. Вакцин оруулж ирэх ажлыг эрчимжүүлэх, бэлтгэл ажлыг сайтар ханган ажиллах шаардлагатай. Тухайлбал, вакцин нийлүүлэлтийг эрчимжүүлэх, авч ирэх болоход тээвэрлэлт, хадгалалт зэргийг хангахтай холбоотой ажлуудыг хийх учраас үүрэг даалгавар өглөө.

Гуравт, салбар дундын эрсдэлийн үнэлгээ хийх. Үүнд үндэслэж ойрын долоо хоногийн төлөвлөгөө гаргах шаардлагатай учраас тодорхой үүрэг чиглэлийг энэ удаагийн хуралдаанаар өглөө" гэж мэдээллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж