Өнөө шөнөөс эхлэн цасаар шуурч 40 градус хүрч хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2021.01.24-нд нийтлэгдсэн

Өнөө шөнөөс эхлэн цасаар шуурч 40 градус хүрч хүйтэрнэ

Өнөө шөнөөс эхлэн цасаар шуурч 40 градус хүрч хүйтэрнэ

Дөрвөн ес эхэлсэн ч цаг агаар тааламжтай, зарим газар нэмэх градустай байсан ч цаг агаар муудахыг  Цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа.

Тодруулбал, өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, маргааш зүүн аймгуудын ихэнх нутгаар их хэмжээний цас орж, шууран, өмнөд хэсгээр салхи шуурга ихтэй байх нь.

Харин маргаашнаас шөнөдөө баруун болон зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах юм байна.

Энэ үед нутгийн баруун хагаст баруун хойноос, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 24-29 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмоор цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Багануур орчимд цас орж, цасан шуурга шуурга. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

Тэрэлж орчмоор үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурга. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

Харин нэгдүгээр сарын 26-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, 27-нд нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд говь, талын нутгаар, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус байна.

Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Нэгдүгээр сарын 28-наас өдөртөө хүйтний эрч сулрах ажээ.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж