Нэг хоногт 321 хүн бэртэж гэмтжээ | News.MN

Нэг хоногт 321 хүн бэртэж гэмтжээ

Нэг хоногт 321 хүн бэртэж гэмтжээ

Нэг хоногт 321 хүн бэртэж гэмтжээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвд өчигдөр (2021.01.23) 321 хүн осол гэмтлийн шалтгаанаар эмнэлгийн тусламж авчээ. Тус төвийн мэдээлснээр амралтын өдрүүдэд нийт ослын дийлэнх нь цана, чарганаас унаж бэртсэн бэртэл гэмтэл эзлэх болжээ. Улаанбаатар хотын хэмжээнд хөл хорионы дэглэмийг сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачаалал эрс нэмэгдсэн байна. Иймд агаар салхинд гарахдаа болгоомжтой байхыг албаныхан анхаарууллаа.

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр өнгөрсөн  24 цагийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 2390 дуудлага бүртгэгджээ. Үүнээс 827  нь яаралтай тусламж авсан байна. Мөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өчигдөр 24 хүүхэд шинээр мэндэлжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж