Гадаад улсад суугаа Монгол иргэдээс УИХ-ын сонгуулийн санал авах Төв комисс хуралдлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Гадаад улсад суугаа Монгол иргэдээс УИХ-ын сонгуулийн санал авах Төв комисс хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2016.03.30-нд нийтлэгдсэн

Гадаад улсад суугаа Монгол иргэдээс УИХ-ын сонгуулийн санал авах Төв комисс хуралдлаа

Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа иргэдээс Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий Төв комиссын анхны хуралдаан 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ГХЯ-нд болов. Тус Төв комиссын даргаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, дэд даргаар СЕХ-ны гишүүн Б.Ганбат, мөн зохион байгуулагчдаар  холбогдох байгууллага, газрын албан хаагчид орж ажиллаж байна.

Өнөөдөр болсон хуралдаанаар гадаад улсад байгаа иргэдээс санал авахтай холбоотой зохион байгуулалтын асуудлаар саналаа солилцож, зохих шийдвэр гаргав.

Тус яам нь ДТГ-раа дамжуулж гадаадад байгаа монгол иргэдийг анх 2012 онд Монгол Улсын Их Хурлын сонгуульд хамруулан санал авч эхэлсэн бөгөөд түүнээс хойш 2013 онд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад байгаа иргэдээ мөн хамруулсан юм.

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-30 202.21.106.133

Olon jil Mongoldoo amidraagui hun zuv songolt hiij chadah uu? End bgaa hamaatan sadnaasaa l asuuh bhdaa

Зочин 2016-03-30 183.81.171.135

Ухаантай дур исгэсэн, хуралдахаас еер чадваргуй, амаараа том том "баас" алдсан залуучууд л ирээдуйн монголчууд ....

Зочин 2016-03-30 183.81.171.135

Худлаа л менге идэх л арга. 2015 он хуртэл 20-оод жил гадаадад байлаа. Сонгууль гээчийг Интернэтээр л сонсож мэдэж байснаас монголын ГХЯ-ны мэдээ, мэдэгдэл ганц удаа хараагуй. Шинэ хун томилогдох буртээ л буртгэл хийдэг, еер хийдэг ажил байдаг юмуу. Энд тэнд хулээн авалт гээд л харайдаг биздээ. Монголчууд унэгуй юманд нугасгуй болохоор ...

Зочин 2016-03-30 150.129.143.49

Энэ бол шал дэмий мөнгө үрсэн ажил. Гадаадад байгаа хүмүүсийн 80 орчим хувь нь хараар болон албан ёсоор тэндээ байнга оршин суудаг хүмүүс. Тэд нэгэнт монгол улсад нийгмийн харилцаанд оролцохгүйгээс тэднээс санал авах хэрэггүй

K 2016-03-30 90.209.142.31

Sanal avch chadahgui

Зочин 2016-03-30 81.199.162.115

Гадаадад үүрэг гүйцэтгэж цэргийн алба хаагчидаас хэрхэн саналыг нь авах вэ. Үүнийг мэдмээр байна.

Зочин 2016-03-30 81.199.162.115

Гадаадад үүрэг гүйцэтгэж цэргийн алба хаагчидаас хэрхэн саналыг нь авах вэ. Үүнийг мэдмээр байна.