Нийслэлийн онцгой комиссоос өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд дараах найман байршилд хамгаалалт гарч, хэсэгчилсэн хязгаарлалт тогтоосныг мэдэгдлээ. Үүнд:
– БГД: 12-р хороо 19-р байр
– БГД: 25-р хороо Голденпарк 303
– БЗД: 26-р хороо Баянмонгол 416
– БЗД: 2-р хороо 4,5-р хэсэг
– СХД: 8-р хороо 50 айлын орон сууц
– СХД: 29-р хороо 141-р байр
– СБД: 3-р хороо 45-р байр
– СБД: 12-р хороо Хангайн 20-778б тоот дахь нийтийн байр
Эдгээр байршлуудад холбогдох албаныхан иргэдээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд хамгаалалтыг буулгах тов байршил бүрт харилцан адилгүй байгааг анхаарна уу.
Улаанбаатар хотын хэмжээнд цар тахлын голомтууд бүрэн хумигдаагүй, эрсдэл маш өндөр хэвээр байгаа тул иргэд шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна.
Хөл хорио тогтоосон газрууд болон Covid-19 халдвартай нь тогтоогдсон батлагдсан тохиолдол, хавьтлуудын зорчсон газрын байршлуудыг хүргэж байна.
Холбоотой мэдээ