Хөл хорионы бүсэд хамаарахгүй байршлуудыг нэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2021.01.24-нд нийтлэгдсэн

COVID-19

Хөл хорионы бүсэд хамаарахгүй байршлуудыг нэрлэлээ

Хөл хорионы бүсэд хамаарахгүй байршлуудыг нэрлэлээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн II хорооны нутаг 4,5 дугаар хэсэгт өнөө өглөөнөөс хөл хорио тогтоогоод буй. Энэ талаар дүүргийн холбогдох мэргэжилтнүүд дэлгэрэнгүй тайлбар өглөө.

Хязгаарлалтын дэглэм тогтоосон 4, 5 дугаар хэсэг нь Сансарын шатахуун түгээх станц, 100 айлаас Дарь-Эх рүү эргэх чиглэлийн уулзвар хамаарч байгаа аж. Мөн 5 хэсэг нь төслийн замаас эхэлж байгаа аж. Товчхондоо, 2 дугаар хорооны баруун, зүүн хэсэгт хязгаарлалт тогтоожээ. Харин "Цагдаа" хотхон, "Цэргийн хотхон"-ы А,Б байр, "Эрдэм" хотхон, "Залуус" хотхонд хязгаарлалтын дэглэм мөрдөхгүй, тусгаарлалтад хамаарахгүй аж.

Хөл хорио тогтоосон бүс нутагт цагдаагийн хамгаалалт гарсан бөгөөд иргэдийг нэвтрүүлэхгүй бас гаргахгүй юм. Мөн энэ бүс нутгийн оршин суугчид PCR шинжилгээнд хамрагдах шаардлагатайг анхааруулав. Шинжилгээнд 14-өөс дээш насны бүх иргэнийг хамруулна. Шинжилгээг явуулын таван баг болон хорооны Иргэний танхим дээр авч байгаа аж. Хөл хорио тогтоосон хэсгүүдэд согтууруулах ундааг хориглосон ч хүнсний дэлгүүр хэвийн ажиллаж байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ГайхмаарГайхмаар
7
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж