Чилид цунамигийн түгшүүр зарлажээ | News.MN

Чилид цунамигийн түгшүүр зарлажээ

Чилид цунамигийн түгшүүр зарлажээ

Чилид цунамигийн түгшүүр зарлажээ

Чилийн эрэг хавьд өнөөдөр өглөө /2021.01.24/ долоон магнитудын хүчтэй газар хөдөлсний дараа тус улсын Дотоод хэрэг, нийгмийн аюулгүй байдлын яам цунамигийн түгшүүр зарлажээ.

Европ-Газрын Дундад тэнгисийн газар хөдлөл судлалын төвийн мэдээллээр, газар хөдлөлтийн голомт нь 117 мянга орчим хүн амтай Пунта-Аренас хотоос зүүн өмнө зүгт 1328 км зайтай газар 40 км-ийн гүнд байжээ. Хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэл Сантьяго хотын оршин суугчдад мэдрэгдсэн байна.

Газар хөдөлсөн бүсэд Өмнөд Шетландын арлууд оршдог бөгөөд Антарктидын судалгааны станцууд олноороо байрладаг аж. Хүчтэй газар хөдөлсний улмаас цунами үүсч болзошгүй байгаатай холбогдуулан Чилийн Антарктидын баазуудаас 160 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Чили улс нь газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй  бүсэд оршдог улс юм. 2017 онд 8.3 баллын хүчтэй газар хөдлөлт болоход нэг сая хүнийг нүүлгэн шилжүүлж байв. Мөн 1960 онд Чили улсад 9.5 баллын хүчтэй газар хөдөлж 5000 гаруй хүн амь үрэгдсэн билээ.

Эх сурвалж: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ХарамсалтайХарамсалтай
20
ГайхмаарГайхмаар
11
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
9
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Shuumjlegch 2021-01-24 202.9.46.129

N.Amgalantuul setguulchee yagaad Chilitei holboogui Yponii tsunamigiin zurag oruulsan ym be. Setguulch hun buh zuiliig uneneer ni ard irgeded medeelleh ystoi bolhoos anhaaral tatahiin tuld holbogdolgui zurag oruulj bolohgui. Oligtoi medee beltgeerei gej husey

Avatar

Зочин 2021-01-24 64.180.95.82

hoorhii mongoliin site-d huzaa yum bicheel
Elbegdorz bolovson hichnee China-gaas importloson yum shig ee

Avatar

Зочин 2021-01-24 66.181.161.99

Uls toroor ovchiljee ahiin duu shar hadand uzuul

Avatar

Зочин 2021-01-24 31.220.0.249

))))) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-01-24 5.186.114.231

Hahaha medeenii eh survalj n xinhua. Chiliin tuhai bichij bdag

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж