Чилийн эрэг хавьд өнөөдөр өглөө /2021.01.24/ долоон магнитудын хүчтэй газар хөдөлсний дараа тус улсын Дотоод хэрэг, нийгмийн аюулгүй байдлын яам цунамигийн түгшүүр зарлажээ.
Европ-Газрын Дундад тэнгисийн газар хөдлөл судлалын төвийн мэдээллээр, газар хөдлөлтийн голомт нь 117 мянга орчим хүн амтай Пунта-Аренас хотоос зүүн өмнө зүгт 1328 км зайтай газар 40 км-ийн гүнд байжээ. Хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэл Сантьяго хотын оршин суугчдад мэдрэгдсэн байна.
Газар хөдөлсөн бүсэд Өмнөд Шетландын арлууд оршдог бөгөөд Антарктидын судалгааны станцууд олноороо байрладаг аж. Хүчтэй газар хөдөлсний улмаас цунами үүсч болзошгүй байгаатай холбогдуулан Чилийн Антарктидын баазуудаас 160 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Чили улс нь газар хөдлөлтийн хамгийн идэвхтэй бүсэд оршдог улс юм. 2017 онд 8.3 баллын хүчтэй газар хөдлөлт болоход нэг сая хүнийг нүүлгэн шилжүүлж байв. Мөн 1960 онд Чили улсад 9.5 баллын хүчтэй газар хөдөлж 5000 гаруй хүн амь үрэгдсэн билээ.
Эх сурвалж: XINHUA
Холбоотой мэдээ