Мэргэжлийн холимог тулааны урлагийн UFC холбооны UFC-257 өдөрлөг өнөөдөр (2021.01.24) Абу Даби хотын Яас арлын Этихад цэнгэлдэх хүрээлэнд болж өндөрлөлөө. Энэхүү өдөрлөгийн гол тулаанд цагтаа UFC-ийн хоёр жингийн аваргын бүсийг эзэмшиж явсан Конор МакГрегор болон хөнгөн жингийн аварга асан Дастин Пойрье нар тулалдав.
Хоёр мянган үзэгчийн өмнө болсон тулаанд Америк тулаанч Дастин Пойрье өрсөлдөгчөө хоёрдугаар үед хүнд цохилтоор унагаан, ялалт байгууллаа. Ийнхүү Конор МакГрегор ялагдсанаар 22 ялж, тав ялагдсан амжилттай болсон бол Дастин Пойрье 27 ялж, 6 ялагдсан үзүүлэлттэй боллоо.
Өнөөдрийн тулааны өмнө Конор МакГрегор амалсандаа хүрч, Дастин Пойрьегийн буяны санд 500 мянган ам.доллар хандивласан юм. Өдгөө 32 настай Ирланд тулаанчийн хувьд хэдхэн хоногийн өмнө ESPN сайтад өгсөн ярилцлагадаа Дастин Пойрьег 60 секундэд ялна гэж ярьж байсан ч хараахан чадсангүй.
Холбоотой мэдээ