Ирэх бямба гариг хүртэл хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2016.03.30-нд нийтлэгдсэн

Ирэх бямба гариг хүртэл хүйтэрнэ

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 30-нд баруун аймгийн нутгаар, 31-нд ихэнх нутгаар, дөрөвдүгээр сарын 1-нд зүүн зүгийн нутгаар цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг Ус, цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа. Цаг уурчдын мэдээлснээр энэ сарын 31-нд ихэнх нутгаар, 1-нд нутгийн зүүн хагаст, 2-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи секундэд түр зуур 18-20 метр, говь талын нутгаар  зарим үед  секундэд 24 метр  хүрч шороон болон цасан шуурга шуурах аж.  Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23, өдөртөө 4-9 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.

Маргаашаас ийнхүү ихэнх нутгаар цас орж, хүйтрэх тул орон нутгийн замд зорчих иргэн, жолооч нарт Авто тээврийн үндэсний төвөөс анхааруулж байна. Тэд иргэд, малчдыг хол замд гарахдаа цаг агаарын мэдээ үзэж, аюул ослоос сэрэмжтэй байхыг зөвлөжээ.  

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж