Мэргэжлийн сүмо бөхийн энэ оны хацү башёгийн 14 дэх өдрийн барилдаанууд өчигдөр (2021.01.23) Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд 5000 мянган үзэгчийн өмнө боллоо.
Сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ барууны манлай озэки Шодайтай тааран барилдаж, 10 дахь даваагаа авсан бол зүүний манлай озэки Асанояама маэгаширагийн долоод эрэмбэтэй Мэйсэйг давжээ. Харин башёг тэргүүлэгч Дайэйшо Тамаваши Б.Мөнх-Оргилыг давж, 12 дахь даваагаа хүртэн башёг тэргүүлсэн хэвээр үлдлээ.
Монгол бөхчүүдийн хувьд Хошорюү С.Бямбасүрэн маэгаширагийн долоод эрэмбэтэй Тобизарүг, Кирибаяама Б.Лхагвасүрэн маэгаширагийн наймд эрэмбэтэй Мидорифүжиг тус тус давжээ. Тэгвэл Ичиножо А.Ичинноров Такарафүжид өвдөг шороодон хацү башёгийн тавдахь ялагдлаа амсав.
14 өдрийн дараах байдлаар Дайэйшо 12 даваа, хоёр унаатай ганцаараа башёг тэргүүлж байгаа бол түүний араас 11 даваа, гурван унаатай Шодай, 10 даваа дөрвөн унаатай Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, озэки Асанояама, Котоновака нар удаалж байна. Өнөөдөр башёгийн сүүлийн өдөр Дайэйшо болон Шодай нар чухал барилдаан хийнэ. Хэрэв Дайэйшо Окиноүмиг давбал мэргэжлийн сүмо бөхийн макүүчи зиндааны анхны түрүүгээ хүртэх болно.
Холбоотой мэдээ