Дорнод: Гэртээ харьсан иргэд нийслэл рүү эргэж зорчихгүй

Хуучирсан мэдээ: 2021.01.24-нд нийтлэгдсэн

Дорнод: Гэртээ харьсан иргэд нийслэл рүү эргэж зорчихгүй

Дорнод: Гэртээ харьсан иргэд нийслэл рүү эргэж зорчихгүй

Дорнод аймгийн онцгой комиссоос нийслэлд гацсан иргэдээ өчигдөр /2021.01.23/ татан авчээ. Нийслэлээс орон нутагтаа очих хүсэлтэй 250 иргэнээс PCR шинжилгээг авч, тусгай зохион байгуулалт дор дөрвөн автобусаар иргэдээ татан авсан аж. Нутагтаа очсон иргэд гэрийн тусгаарлалтад байх журмыг мөрдөнө. Мөн Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буураагүй байгаа үед  нийслэл рүү эргэж явахгүй болохыг анхааруулжээ.

Нийслэлээс гарах хөдөлгөөнийг өчигдөр оройноос эхлэн   хаасан ба тодорхой чиг үүргийн тээврийн хэрэгслүүд /хүнс, шатахуун, өвс ачсан / гарах эрхтэй юм. Тодруулж хэлбэл, хувийн автомашинтай зорчих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаад байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж