Засаг огцорч, шинэ Ерөнхий сайд тодров | News.MN

Засаг огцорч, шинэ Ерөнхий сайд тодров

Засаг огцорч, шинэ Ерөнхий сайд тодров

Засаг огцорч, шинэ Ерөнхий сайд тодров

News агентлаг өнгөрч буй долоо хоногт улс төр, нийгмийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймолж байна.


Засгийн газрыг тогтвортой байлгах зорилгоор МАН Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхий сайдад хамгийн том эрх мэдлийг олгосон ч гүйцэтгэх засаглал тогтвортой ажиллаж чадсангүй, байгуулагдаад ердөө зургаан сар болоод л 2021 оны нэгдүгээр сарын 22-нд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров.

Засгийн газрыг огцруулах болсон үндэслэлээ Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх “Нэгдүгээр төрөхөд амаржсан эхийг хүүхэдтэй нь Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү зөөвөрлөхдөө хүнлэг бус хандсаныг хараад  эцэг хүний хувьд ч, Ерөнхий сайдын хувьд ч нүд халтирам, зүрх шимшрэм байлаа. Төр нь алдаа гаргавал үүрч чаддаг байх зарчмын дагуу хариуцлага үүрч, Ерөнхий сайд гэсэн эрхэм албан тушаалаас огцорч байна” хэмээн мэдэгдсэн юм.

Цар тахлыг хариуцан ажиллаж байсан танхимынх нь хоёр сайд дээрх асуудалтай холбоотойгоор огцрох хүсэлтээ гаргасан ч хариуцлага үүрэх хангалттай шалтгаан болохгүй гэж үзэв үү, аль эсвэл цаад талд нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хэлсэнчлэн өөр ноцтой шалтгаан байсан нь танхимаа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах үндэслэл болсон уу, Засгийн газар тогтвортой ажиллахад зөвхөн тогтолцоог өөрчилснөөр шийдэгддэг зүйл биш гэдгийн анхны баталгаа болж, У.Хүрэлсүхийн танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо.

Улс төрийн хүрээнийхэн Засгийн газар танхимаараа огцрох болсон нэг шалтгаан нь нэгдүгээр сарын 20-нд Монголын ард түмэн хүний эрхийг дээдлэхийг төр засгаасаа шаардан, сэтгэлийн дуудлагаараа Сүхбаатарын талбайд жагссан нь зөвхөн нэг үндэслэл нь, цаана нь илүү том шалтгаан бий. Цаг хугацаа бүхнийг харуулна гэж тайлбарлаж буй.

Хэдийгээр төр нь хүний эрхийн мэдрэмжгүй болж, хөлдсөн ч шинэ үеийн залуус нь улам хэрсүүжсэнийг, төрөөсөө илүү хүний эрхийн өндөр мэдрэмжтэй болж, төлөвшиж буйг цугласан олны жагсаалаас харж болохоор байлаа.

Гуч гаруй жилийн тэртээ Монголд өнөө үеийнх шиг залуус ардчиллыг авчирч байсан бол эдүгээ бас нэгэн шинэ үе мэндэлжээ.  Монголын ирээдүй хүний эрхийн мэдрэмжтэй залуусын гарт байна, үнэхээр бахархам.

Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэв

Шинэ танхимыг удирдах Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлээд байна.

МАН-ын дарга, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх түүний нэрийг Засгийн газрын тэргүүнд нэр дэвшүүлсэн бөгөөд Удирдах зөвлөл, Бага хурал нь дуу нэгтэй дэмжив.

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн хоёр ч танхимд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан түүний хувьд Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойр нөхөрлөдөг нэгэн гэгддэг.

Засгийн газрын танхимаа хэнээр бүрдүүлж ажиллахаас Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн эхлүүлсэн бодлого үргэлжлэх үү, эсвэл Х.Баттулгын нөлөө орж ирэх үү гэдэг харагдана. Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээр бол Ерөнхий сайд хэний ч хамааралгүйгээр танхимаа бүрдүүлэх ёстой.

Одоогоор танхимд нь хэн, хэн ажиллах вэ гэдэг албан ёсны мэдээлэл тодорхой болоогүй ч тав орчим сайд нь хуучин танхимын гишүүд, бусад нь шинээр орж ирэх сураг гарч буй.

УИХ-ын зүгээс өнгөрсөн Баасан гаригт Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хариуг хуулийн хугацаанд багтаан өгнө гэдгээ мэдэгдсэн ч маргааш УИХ-Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхээр төлөвлөсөн мэдээлэл бий.

Цар тахал дотоодод алдагдсан энэ хүндхэн нөхцөлд шинэ танхим яаралтай ажилдаа орох нь хамгаас чухал байгаа.

Сайдаа өмөөрч жагсахаар салбарынхаа булхайтай тэмцсэн бол

Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхийг Covid-19 халдвар авсан нь батлагдсан даруйд Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү гэрийн халад, шаахайтай нь явуулж, цэвдэг сэтгэл гаргасны хариуцлагыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хүлээж буйгаа мэдэгдэн, өнгөрсөн Лхагва гаригт огцрох хүсэлтээ гаргасан ч маргааш өдөр нь эмч, ажилчид нь түүнийг өмөөрөн жагссан нь олон нийтийн шүүмжлэлтэй тулав.

Учир нь энэ салбарт хариуцлагагүй байдал газар авсан атал сайдыгаа огцруулахгүй гэж жагссан нь хүн чанарын хэлтэрхийгүй болтлоо ялзарсныг харууллаа гэж олон нийт үзсэн юм.

Уг нь эрүүл мэндийн салбарт нүүрлэсэн, танил тал, авлига хардаг гажуудлыг засах зорилгоор үе, үеийн Засгийн газар цалинг нь нэмж ирсэн. Covid-19 цар тахлын үед У.Хүрэлсүхийн танхим өмнөх Засгийн газраас илүү энэ салбарт анхаарч, гадаад, дотоодын хандив тусламж бүхий л бололцоот бүхнийг эмч, ажилчдад зориулж, урамшуулал ч өгсөн, нэмэр болсонгүй.

Сая, саяар нь урамшуулал авсан Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөн төрөөд удаагүй эхийг, нярай үртэй нь нөмгөн шалдан шахам хөхөө өвлийн хүйтнээр цэвдэг машинд суулгаж авч явав.  Жолооч нь хүртэл цэвдэг сэтгэлтэй.

Халдвартай хүнийг эмнэлэгтээ авч ирэх даалгавар авсан жолооч, Нэгдүгээр төрөх эмнэлгийн гадаа 20 минут орчим хүлээн зогсохдоо машиныхаа хаалгыг хаачих сэтгэл гаргачихаагүй.

Өөрсдийгөө пэмбийтэл зузаалсан эмч нь Нэгдүгээр төрөх эмнэлгийнхнээс хөнжил гуйгаад өгөхгүй бол загнаад ч болов хөдөрч байсан хөнжлөөр нь эхийг нярайтай нь ороогоод гарах сэтгэл гаргаагүй.

Эмээлт товчоон дээр амиа аврахыг хүсэн, 10 гаруй цаг нэвтрэх эрх хүссэн иргэнд Түргэн тусламж очоод эрүүл мэндийн тусламж үзүүлчихээгүй.

Нийслэлийн эрүүл мэндийн газар нь утсаа авалгүй, хүнд суртал гаргасан. Онцгой нөхцөлд хамгийн соргог ажиллах ёстой салбарынхны байж буй царай энэ.

Гэтэл тус салбарынхнаас хэн нь ч бугшсан идээ бээрээ шахахыг хүссэнгүй, сайдыгаа огцруулахгүй байх нь чухал гэж үзэв.

Ийм байдалд хүрэхэд гарсан алдаа бүрт тухайн цаг үед хариуцлага тооцолгүй, хойшлуулж ирсний балаг ч бас гарав.

Учир нь “Энх саран” сувиллаас Covid-19 халдвар дотоодод алдагдаж, Эмээлт товчоон дээр хүний амь эрсэдсэн үеэс л олон нийт эрүүл мэндийн салбарт хариуцлага ярих шаардлагатай болсныг сануулж ирсэн. Гэвч Шадар сайд асан Я.Содбаатар “Хариуцлагыг хэдийд ч ногдуулж болно. Цар тахлын энэ хүнд цагт эрүүл мэндийн салбарынхнаа яллаж болохгүй” гэх үгээр хаацайлж ирсэн нь эцсийн дүндээ Засгийн газар танхимаараа огцрохоос аргагүйд хүргэх шалтгаан нь болов.

Г.ХОРОЛ

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-24 31.220.0.249

!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-01-24 64.119.26.121

ҮАБЗ-н зарласан хуралдааныг тасалдуулж. Занданшатар дарга УИХ-г яагаад хуралдуулав.Хүрэлсүхийг юунаас зугатаалгаж хурдан огцруулав .Энэ огцрогч хаашаа явах гээд яаруулав .Учир битүүлэг юм их байх юм

Avatar

Зочин 2021-01-24 202.179.24.51

Халаад таавчигтай машинд суугаад ЗГ огцордог ямар соёлтой улс вэ. Япон хүртэл Монголоос сурах хэрэгтэй гэсэн байна.

Avatar

Зочин 2021-01-24 192.82.67.8

Сумтай бузар огцорч олны хүслийг хүндэтгэнэ үүү начины найраа биш өвчин эмгэгээр тоглоом хийхээ боль

Avatar

Зочин 2021-01-24 202.9.40.208

Огцрохгүй бол 7 сарын 1 шиг юм болох гээд байхад өөрийгөө бодоод огцрохгүй байж байгаад хэдэн ч хүний амь насыг алдах байсан юм билээ.Энэ сайт ч гэсэн огцруулах тал дээр их юм бичиж байсан..олон нийтийн хүсэлтийг харгалзах ёстой. харин шинээр бүрэлдэх танхим хир удаан тэсэхийг цаг хугацаа харуулна. Сөрөг хүчин болон бусад нөхөд жагсаал цуглаан хийх нь гарцаагүй. тэгээд яах болдоо. энэ бол цаг хугацааны асуудал юм

Avatar

ЗОЧИН 2021-01-24 64.119.23.59

ТАРВАГА – СҮ НАР НИЙЛЧИХСЭН ЮМ БИШҮҮ !

Avatar

Зочин 2021-01-24 202.126.90.154

Ee chaavaas neg muu huviin deed surguuli tugsuud, gadaad deeshluulsen uhaantai yum bolson, suudal huuj b**s dolooson nuhur buhel buten Mongol ulsyn said boldog yum bj. Huuchin said geed bgaa n suudlyn naimaachin bas!!! b** uzegd, Tenger gesgeeg ene MAN bulainuudyg!!!

Avatar

Зочин 2021-01-24 202.55.188.84

SUMTAIBUZAR OGTSOR OGTSOR OGTSOR

Avatar

,зочин 2021-01-24 103.229.120.56

Xүүк ямар амархан бууж өгч байнаа Нөгөө амь насаа алдахаас ч айдаггүй хүн юу болов оо.Аргагүй цэргийн хурандаа хүн гэсэн дээ өөр байна гэж бодсон .хулчгар амьтан байж.

Avatar

Зочин 2021-01-24 202.126.90.154

Buuj uguugui, tsadchihaad zugeer naimaagaa urgeljluuleed l bj bgaa!!!

Avatar

Зочин 2021-01-24 202.179.24.51

Халаад таавчигтай машинд суугаад л ЗГ-ыг огцруулчихаж байгаа юмуу? Энэ чинь давгүй санаа байсан байна шүү.

Avatar

Эрдэнэт 2021-01-24 64.119.18.98

Хүүкийн дээрэмдэж төрд авсан үйлдвэрээ буцааж авна гээд Эрдэнэтэд хүмүүс ирсэн сурагтай

Avatar

зочин 2021-01-24 43.228.131.113

эмч нар сайхан завтай юмаа

Avatar

Зочин 2021-01-24 66.181.161.84

доржхандын нэриг харлуулах орлдлого явж байна нэг эзэн нь заамарыг хонгил болгосон хорчин тордойн ганболд доржхандын эхнэр батболдын мафид алга сайн хар

Avatar

Зочин 2021-01-24 66.181.164.207

Танхимаараа огцорсон юм минь буцаад танхимаараа ороод ирэх вий дээ. Тэгвэл огцорсны үр дүн, цаашид шинэчлэл гарахгүй ш дээ.

Avatar

Зочин 2021-01-24 66.181.161.84

монголын улстөриин гарц энэ их хурал тарах агуу хүрэлсүх эрдэнэтээс хэдииг хуссан нь удахгүй гарна сонгуулиар рио тинтогоос бас авсан энэ мөнгөөр хямралыг амархан давна говьалтай дундговь хэнтии үнэн тэнэгүүд сонгох юм ядуу аймагууд

Avatar

иргзн 2021-01-24 202.179.26.88

Шинэ ЗГ байгуулагдсан ч Хүрэлсүхийн Тэнэг үйлдлээс болж МАН-ын Нэр хүнд Иргэдийн дунд ихээхэн уналаа, Хүн төрөлхтөн хэзээнээс Урваа шарваатай Хүнийг Үзэн яддаг шүү дээ,

Avatar

Зочин 2021-01-24 150.129.143.58

ХҮҮК ГӨӨЛӨГ БОЛЖ БҮГДИЙГ ХУДАЛДАЖ АВЧ СУРСАН СҮ БАТБОЛДОД СУУЖ БАЙСАН СУУДАЛ СУУХ САНААТАЙ БАЙСАН СУУДАЛ ӨАС СУУДАЛ ЗАЛГАМЖЛАГЧАА ӨӨРИЙГ НЬ СОНГОСОН СОНГОГЧИД МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ ГЭЭД ЮУ Ч ҮЛДЭЭЛГҮЙ БҮГДИЙГ НЬ ЗАРЖ ОРХИОД БУЛТЛАА ДАА ИХ Л МӨНГӨӨР ЗАРСАНДАА !

Avatar

Зочин 2021-01-24 203.91.115.41

Уужим байх, тайван байх нь ямар чухал болохыг энэ засаг харууллаа.

Avatar

Дэндэж бн 2021-01-24 64.119.19.152

Кроно дотооддоо алдаж олон зуун мянган монгол хүнд гай авчирлаа бүгд ажилгүй гэртээ улсдаа олон зуун мянган тэрбумын хохирол учирсан содбаатар Мөнхсайхан хоёроос хохирлоо нэх

Avatar

irgen 2021-01-24 192.82.71.46

zarim nuhud yamar ch medleggui tegsen hernee tom asyydlry hoshyy durj neg ih dugnej bichih yarih gej yadah yum da,setguulch neriig gytaah yum. yum ynshij bai bysdaas asyyj bai

Avatar

irgen 2021-01-24 192.82.71.46

neree nyytsalsan horol gegch setguulchee yumaa medej bicheechee,saidyydiig yih tomilohgui yerunhii said tomildog bolson,yih zuvhun taniltsana.undsen hyyliin nemelt uurchlultiin hamgiin gol amin suns bolson uurchlult n en baisan shuu de,hyyli ynshij uzeechee ynshaad ch oilgodggui yum y

Avatar

Зочин 2021-01-24 139.5.218.100

У.Хүрэлсүх Монголын ард түмний үнэнч хүү болохоо дахин баталлаа. Засгаас явж байгаа нь харуусалтай ч тэр шийдвэрээ гаргалаа. Энэ бол түүний ёс суртахуун, шударга шулуун чанар мөн байна. Нийгэм ард түмэнд ачлалтай түүхэн олон шийдвэрүүдийг тэр гаргаж хэрэгжүүлж байсан нь бахархалтай бөгөөд гавьяатай үйлс байлаа. Ардчиллын нэр барьсан танхай этгээдүүд Монголыг түйвээсээр байгааг, цаашид ч самрахад бэлэн байгааг үйл явдал нотолссор байна

Avatar

ЗОЧИН 2021-01-24 64.119.23.59

ХҮРЭЛСҮХ Ч БОЛОХГҮЙ ЮМ ХИЙСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ !

Avatar

зочин 2021-01-24 192.82.74.24

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР СҮ БАТБОЛДЫГ 11-Р САРЫН 23 -НД НЬЮ ЙОРКИЙН ШҮҮХЭД ӨГӨӨД 12-Р САРЫН 19 НД НЭХЭМЖЛЭЛЭЭ ЭРГҮҮЛЭН ТАТЖЭЭ. ХҮРЭЛСҮХЭЭ ГЭЖ

Avatar

зочин 2021-01-24 192.82.74.24

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР СҮ БАТБОЛДЫГ 11-Р САРЫН 23 -НД НЬЮ ЙОРКИЙН ШҮҮХЭД ӨГӨӨД 12-Р САРЫН 19 НД НЭХЭМЖЛЭЛЭЭ ЭРГҮҮЛЭН ТАЖЭЭ. ХҮРЭЛСҮХЭЭ ГЭЖ

Avatar

Хүрэлсүх арын нүх 2021-01-24 65.26.70.49

Хүрэлсүх буухыг бодход Сү Батболд байж боломгүй мөнгө б**с рүү чихэж дээ. Сү Батболд удахгүй нүгэл нь нүдээрээ гарна.Хүрэлсүхээ чи итгэл алдлаа даа. Бүх булхай ил болно.Сү Батболд бүх юмны ард байж.

Avatar

Зочин 2021-01-24 202.126.90.89

угаагдсан ялзарсан тархитай мал

Avatar

ЗОЧИН 2021-01-24 64.119.23.59

СУМЬЯАБУЗАРЫГ ЗАЙЛУУЛААЧЭЭ . АЖЛАА ОР ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ .

Avatar

Злчин 2021-01-24 66.181.161.60

Чанартай чадвартай шинэ үеиин залуусаар засгаа бүрдүүлээрэй ахынха үгэнд ороод боролдой Мягмар шиг улсуудаар сайд тавьбал тун удахгүйл аятайхан нэр хүнд чинь арилнашүү

Avatar

Зочин 2021-01-24 192.82.67.8

ЗАСАГ ЯАХ ВЭ ЭНЭ ГОЛОМТЫН ТОО ӨВЧЛӨЛИЙН ТООГ НЭМЭЭД СУУГАА СУММЪЯАБАЗАРЫГАА ЯАЯ ГЭЖ БОДОЖ БАЙНА ХОТООС ХАЛИАД УЛС ОРНЫГ ЭРСДЭЛД ОРУУЛАХ БОЛООД БАЙХАД ЭНЭ НӨХРИЙГ ТҮРГЭН ЗАЙЛУУЛЖ ӨӨР ХҮН ТАВИАЧЭЭ МАНАА

Avatar

Баабар 2021-01-24 68.100.237.110

Ялсан намын дарга засгаа толгойлох ёстой . Чадахгүй гээд огцорч бгаа бол Намын даргаа өг дөа ..

Avatar

ard tumen 2021-01-24 142.114.4.127

Хүрэлсүх Баттулга эд сайхан ярьж сайхан жүжиг тавьж байнаа, хэнээс ч хараат биш Ганбаатарыг сонгож хэнээс ч хараат биш сэтгүүлч Гантулга гуайг нөхөн сонгуулиар дэвшүүлж дээд шүүхийн даргад дэвшүүлэх хэрэгтэй !!!

Avatar

Зочин 2021-01-24 150.129.143.58

БОЛОХГҮЙ Ч ЮМГҮЙЛДЭЭ

Avatar

Зочин 2021-01-24 122.201.21.112

Huruun huuheldei. Ene durd togluulahaar 4 jil omnoos ard tumnii tarhiig ugaan beldsen RioTintogiin toloologch. Ard tumend heregtei yu ch hiihgui, Hurelsuhiin hulgaig nuugch bolood l buuna harj l baigaarai!

Avatar

Зочин 2021-01-24 202.55.191.130

ard tumen setgeliin huurluur tsuglaagui hudal huurmagt tuildaj yadarsandaa buhimdsandaa tsuglasan baih

Avatar

Зочин 2021-01-24 203.91.115.48

ЭНЭ САЙТЫХАН ЭЛБЭГДОРЖ НАР 7 САРЫН 1 БОЛГОХ ГЭЖ НИЛЭЭН ОРОЛДОВ

Avatar

Зочин 2021-01-24 66.181.182.190

Женко Хүүк 2 Монголын ард түмнийг хулхидаж хуурч панаалдаж дуусахгүй аймшигт дарангуйллын 10 жилийн он тоолол явж эхэллээ. МАН -ын цул нэгдэл гаднаа тмйм боловч эдгээр өдрүүдэд сайд болох алалцаан доторхи фракцуудых нь дунд жинхэнээсээ дайн болж байгаа. Женко хуулийн хугацааг тулгахаа сайн мэдэж байгаа

Avatar

Kkkkkk2 2021-01-24 83.20.231.208

Sagsuu teneg gedgee harullaa shine eronhii said hezeech tuujii daalgavryg bieluulehgui zasaglal bayartaj engeed huur bolloo eronhiilegch bolno gez bodov hezeech bolohgui ķkkkkk

Avatar

Зочин 2021-01-24 202.126.89.73

Өөрийн гэсэн толгойтой ерөнхий сайд мөн үү

Avatar

Зочин 2021-01-24 103.57.94.215

Оюунэрдэнэ гэдэг баг зүүсэн Хүрэлсүх гээд шинэ ЕС уу.хаха хошин шог комид нтр бол цашаа.ард иргэдээ ажилтай байлгы нтр гээд байсан ядаж уралгын хэдийнхаа ажилгүй болгоод байхын.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж