Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг 4, 5 дугаар хэсэгт өнөө өглөө /2021.01.24/06.00 цагаас хөл хорио тогтоолоо. Тус хэсэгт Сovid-19 халдвар голомтлон тархах нөхцөл үүссэн тул дүүргийн Засаг даргын А/18 захирамжийн дагуу ийнхүү арга хэмжээ авчээ. Хязгаарлалтын дэглэм энэ сарын 25-ны 22.00 цаг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөх юм.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн онцгой комиссын мэдээлснээр Сovid-19 халдварын батлагдсан тохиолдол /Баянмонгол хорооллын оршин суугч/ V хорооны нэгдүгээр байрны 1,3 дугаар орцонд амьдрах суух оршин суугчийн гэрээр зочилсон байна. Иймд дүүргийн 5 дугаар хороо Гаалийн нэгдүгээр байрны 1,3 дугаар орцыг түр хамгаалалтад авчээ. Хязгаарлалтын дэглэмийн үед түр хамгаалалтад авсан орцны оршин суугчдаас PCR шинжилгээ авах юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ