Навальныйг суллахыг шаардсан жагсагчид цагдаа нартай мөргөлдөв

Хуучирсан мэдээ: 2021.01.23-нд нийтлэгдсэн

Навальныйг суллахыг шаардсан жагсагчид цагдаа нартай мөргөлдөв

Навальныйг суллахыг шаардсан жагсагчид цагдаа нартай мөргөлдөв

Москвагийн гудамжинд өнөөдөр (2021.1.23) оросууд сөрөг хүчний төлөөлөл Алексей Навальныйг суллахыг шаардан жагсацгааж, цагдаа нарын эсэргүүцэлтэй тулгарчээ.

Covid-19 цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор тус улсын эрх баригчид жагсаал хийхийг зөвшөөрөөгүй байна. Хэрвээ жагсаал болбол хүчээр тараах сануулга өгсөн ч жагсагчид түүнийг үл ойшоон, Москва хотын Пушкинскийн талбайд олноор цугларчээ. Улмаар цагдаагийн бие бүрэлдэхүүн жагсаалыг тараан, хэв журам сахиулж, тарахаас татгалзсан жагсагчдыг баривчлан, Тревскийн төв зам дээр хэд хэдэн автобусанд ачин авч явсан байна.

ОХУ-ын Дотоод хэргийн яамнаас авлигатай тэмцэгч Навальныйг суллуулахыг шаардан 4000 орчим хүн цугларсан хэмээн мэдээлжээ. Гэвч газар дээр нь байсан гэх эх сурвалжуудын мэдээлснээр, жагсагчдын тоо дээрхээс хэд дахин олон байсан аж. Харин Навальныйн хамтрагчид жагсаалд 50 мянга орчим хүн оролцсон гэж мэдээлжээ.

Цагдаагийн мэдээллээс харахад одоогийн байдлаар 40 орчим хүн баривчлагдсан бөгөөд энэ тоо цаашид эрчимтэй өсөх төлөвтэй байгаа аж. Мөн Москва хотын гудамжны чанга яригчуудаар “Хүндэт иргэд ээ! Энэхүү жагсаал нь хууль бус гэдгийг сануулж байна. Бид хэв журам сахиулж, таны амгалан тайван, аюулгүй байдлыг хангахын тулд чадах бүхнээ хийн хичээж ажиллаж байна. Сонор сэрэмжтэй байж, хууль бус ажиллагаанд оролцохоос татгалзагтун” хэмээн анхааруулж байгаа ажээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар ОХУ-ын Дотоод хэргийн яамны мэдээлсэн тоо нь жагсаалыг тараахаар цагдаа нар ирснээс хойш 40 минутын дараа мэдээлсэн тоо юм байна. Харин цагдаа нар ирэхээс өмнө жагсаал болж байгаа газарт олон хүн ирж, буцсаар байсан тул нарийн тоолоход бэрх байсан гэжээ.

Навальныйг суллахыг шаардсан жагсаал зөвхөн Москва төдийгүй Хабаровск, Владивосток, Красноярск, Сибирь, Алс Дорнодын томоохон хотуудад мөн зохион байгуулагдсан байна. Тэр бүрт орон нутгийн цагдаагийн байгууллагынхан хэв журам сахиулж, олон арван идэвхтнийг баривчилжээ. Тэдгээр хотуудаас Новосибирск хотод 4500 орчим хүн оролцсон хамгийн том жагсаал болсон гэнэ.

Навальный өнгөрсөн оны наймдугаар сард хордсоноосоо болж Германд очин эмчлүүлж байгаад өнгөрсөн долоо хоногт нутагтаа эргэн ирсэн билээ. Гэвч түүнийг эдэлж байсан тэнсэн харгалзах ялынхаа хугацааг дуусаагүй байхад хил давсан хэмээх үндэслэлээр Москвад онгоцноос буумагц нь цагдаа нар баривчилсан юм.

Албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, жагсаалд оролцож, баривчлагдсан хүмүүсийн дунд Навальныйн эхнэр Юлиа бий аж. Мөн зарим эх сурвалжуудын мэдээлснээр жагсагчид дунд цар тахлын халдвар авсан хэд хэдэн хүн байжээ.

Орон нутгийн зарим хэвлэлүүд "Жагсаалд оролцсон 2500-гаад хүнийг баривчлаад байна" гэж мэдээлэв.

Эх сурвалж: RT, TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж