Ази, Европын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөл хуралдлаа | News.MN

Ази, Европын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөл хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2016.03.30-нд нийтлэгдсэн

Ази, Европын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөл хуралдлаа

Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 21 дүгээр хуралдаан боллоо. Хуралдаанаар орон нутгийн нислэгийн хязгаарлалтын тухай болон бусад зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэв.

Аялал жуулчлалын холбоонд 6500 гаруй жуулчин энэ оны 7 дугаар сарын 5-18-нд Монгол Улсад аялах аяллаа баталгаажуулаад байгаагаас 3000 орчим нь тус сарын 13-18-нд  орон нутгийн ямар нэгэн нислэгээр аялах хөтөлбөр сонгожээ. Гэсэн хэдий ч дээд түвшний уулзалт зохион байгуулагдахтай холбогдуулан “Чингис хаан” олон улсын нисэх буудлын зогсоолын ачааллыг багасгахаар 7 дугаар сарын 13-17-нд орон нутгийн нислэгийг зогсоохоор шийдвэрлэсэн. Энэ нь жуулчны оргил ачааллын үетэй давхцаж байгаа учраас зохицуулалт хийж, орон нутгийн нислэгийг хэвийн үргэлжлүүлэх хүсэлтийг Монголын аялал жуулчлалын холбооноос гаргаж байгааг тус холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр танилцууллаа.

Энэ асуудлыг хариуцсан ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа гэж Зам, тээврийн сайд М.Зоригт хэллээ. Налайх дүүрэгт байрлах Батлан хамгаалах яамны харьяа аэродромыг ашиглахаар зохион байгуулалт хийж байна. Нислэгийн хөдөлгөөний удирдлагыг нүүлгэн ажиллуулна, зорчигчид ашиглах боломжтой терминал бэлэн байгаа гэлээ. Ингэснээр орон нутгийн нислэг тасалдахааргүй болжээ. Нисэх зурвас, талбайн аюулгүй байдал, техникийн нөхцөлийг сайтар судлах шаардлагатайг үндэсний зөвлөлийн гишүүд сануулсан.

АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах дэд ажлын хэсгүүдийн нэгдсэн бэлтгэл ажлын төлөвлөгөө болон төсвийг Үндэсний зөвлөлийн хуралд танилцуулахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүрэг болголоо.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Irgen 2016-03-30 124.158.110.59

ASEM-yg sain hiichih yumsan daa, sain hiichehvel Mongol uls, mongolchuudad uguujtei, muu hiivel za daa hetsuuhen baih daa, olon uls harna ...

Зочин 2016-03-30 202.179.26.52

Ашгүй дээ...

Зочин 2016-03-30 103.242.47.66

ээдээ нэг улс байна даа нүүр улайхааргүй болбол сайндаа бүгдээрээ хувь хувьдаа чадах чинээгээрэй хичээвэл. харааж зүхэлгүй найрсаг байвал болоо доо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж