Домогт хөтлөгч Ларри Кинг хорвоогийн мөнх бусыг үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2021.01.23-нд нийтлэгдсэн

Домогт хөтлөгч Ларри Кинг хорвоогийн мөнх бусыг үзүүллээ

Домогт хөтлөгч Ларри Кинг хорвоогийн мөнх бусыг үзүүллээ

Телевизийн домогт хөтлөгч Ларри Кинг цар тахлын халдвар авч, Лос Анжелес хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад өнөөдөр (2021.1.23) 87 насандаа амьсгал хураажээ.

Ларри Кингийг нас барсан тухай өөрийнх нь твиттер хуудас дээр албан ёсоор мэдээлсэн байна. Гэхдээ “Нөхөж баршгүй гарз, тайтгарч чадашгүй уй гашуу тохиолоо. "Ora Media" компанийн зүгээс бидний үүсгэн байгуулагч, хөтлөгч, хүндэт анд нөхөр Ларри кинг өнөөдөр өглөө 87 настайдаа Лос Анжелес хотын эмнэлэгт  эмчлүүлж байгаад, бурхны оронд дэвшсэнийг албан ёсоор зарлаж байна.

Агаарын цэнхэр долгион, хоймрын цэнхэр дэлгэц, интернэтийн өргөн сүлжээгээр 63 жилийн турш бид бүхний оюун юуг цэнэглэн, мэлмий юуг баясгасаар ирсэн мянга мянган ярилцлага, шагнал гардуулах ёслол, нэвтрүүлгүүд тэргүүтэй нөр их хөдөлмөр бүхнийг тань нөхөд бид хэзээ ч мартахгүй” хэмээн бичжээ.

Түүний үхлийн шалтгааныг одоогоор нарийн тодорхойлоогүй байгаа аж. Энэ сарын эхээр CNN агентлаг түүнийг цар тахлын халдвар авч, өвчинтэйгөө тэмцэлдэж байгаа талаар мэдээлсэн билээ.

Ларри Кинг өмнө нь хэд хэдэн удаа аймшигт өвчнүүдийг ялан дийлж байсан түүхтэй. Тухайлбал, тэрээр 1987 онд зүрхний шигдээсээс амьд үлдэж, 2017 онд уушгины хорт хавдар тусч, 2019 онд ангиопластик буюу цээжний бах өвчнөөр өвдөж байжээ.

Ларри Кингийн оршуулга болон дурсах ёслолын талаарх мэдээллүүдийг хожим зарлах аж. Учир нь түүний гэр бүлийнхэн одоохондоо гадаад орчинтой харилцахаас зайлсхийж буй юм байна.

Эх сурвалж: INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж