Нийслэлд бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, өнөөдөр (2021.1.23)-өөс хэвийн горимд шилжүүлж байгаатай холбогдуулан НЗДТГ-аас хэвлэлийн хурал хийлээ.
Хурлын үеэр иргэддээ хэт бөөгнөрөл, дараалал үүсгэлгүй ухамсартай үйлчлүүлэх, иргэний QR кодыг тогтмол уншуулахыг уриалав.
Цагаан сарыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх тул бэлэг цуглуулах гэж гадуур явалгүй, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг зөвлөлөө. Мөн зах худалдаа, үйлчилгээний төвүүдийг шаардлагаа биелүүлж ажиллахыг анхааруулав.
Түүнчлэн аймаг, нийслэлийн онцгой комисс хамтран орон нутгийн иргэдийг нутагт нь буцаах ажлыг зохион байгуулж байгаа билээ. Одоогоор нутаг буцах хүсэлтэй 7500 хүн байгаа юм. Нутаг буцах хүсэлтэй иргэдээс PCR шинжилгээ авч, Даваа гаригаас орон нутаг руу нь явуулж эхэлнэ гэлээ.
Холбоотой мэдээ