Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд 24 настай залуугийн PCR шинжилгээний хариу эерэг гарч, Covid-19-өөр өвчилсөн болох нь өнөөдөр (2021.1.23) батлагдсан байна. Ийнхүү халдварын шинэ голомт үүсч, хавьтлуудыг илрүүлэхээр ажиллаж эхэлжээ.
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ, НЭМҮТ-д 2021 оны нэгдүгээр сарын 22-нд нийт 15071 хүнд шинжилгээ хийснээс 19 хүний шинжилгээнд вирус илэрсэн. Эдгээр тохиолдол нь бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлууд байсныг ХӨСҮТ-өөс мэдээлсэн билээ.
Холбоотой мэдээ