Самар түүхээр яваад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ | News.MN

Самар түүхээр яваад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Самар түүхээр яваад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Самар түүхээр яваад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Байц” гэдэг газар (аймгийн төвөөс баруун зүгт 25 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км-т) нэгдүгээр сарын 21-ний өдрийн 12:00 цагийн орчим нэг иргэн самар түүхээр яваад сураггүй болсон тухай дуудлагыг нэгдүгээр сарын 21-ний өдрийн 22:16 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Дуудлагын дагуу Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн нь Эрдэнэбулган сумын харьяат иргэн Ц (56 настай, эрэгтэй)-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Улмаар нэгдүгээр сарын 22-ны өдрийн 03:05 цагт отоглож байсан газраас нь баруун хойд зүгт 10 км-т “Тун цагаан нуур” гэдэг газраас эсэн мэнд олж, иргэн О-д хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-23 140.78.5.102

Зүгээр яахав санаа өгөхөд, Европын орнуудад иймэрхүү ойр зуурын аврах, эрж хайх ажлуудыг сайн дураараа хийдэг бүлэг, клуб маягийн хүмүүс бараг тосгон бүрт байдгийн. Тэд нар Нийгмийн даатгалтай гэрээтэй. Хүн алга боллоо гэхэд тэр клубынхан гялс зохион байгуулалтад ороод эрж хайх ажлыг хийнэ. Олчих юм бол НД-аас мөнгө авна, бас тэр олуулж, тусламж авсан хүн бас мөнгө төлөх ёстой. Бусдын ажилд, цаг, хөдөлмөр, мөнгө төгрөгөнд төвөг удсан гэдэг утгаараа.

Avatar

Зочин 2021-01-23 140.78.5.102

Нэг ёсондоо онцгой алба гэдэг байнгын цалинтай хүмүүс, машин тэрэг, байшин савыг улсаас санхүүжүүлэх хэрэггүй гэсэн үг. Ийм клубууд ингэж санхүүжнэ, дээрээс нь хандив нтр босгоно, орон нутгийнхан нь дэмжинэ. Гэхдээ тэр клубынхан бүгд өөр өөрийн ажилтай улсууд: Яг дуудлага ирэхэд ажлаасаа чөлөө аваад явна. Чөлөө өгөх ч ёстой дарга нь. Ингэж бүх талдаа win/win ажилладаг

Avatar

Зочин 2021-01-23 176.31.239.78

) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж